Ургамлын аж ахуй (Horticulture) бол хүн нийгмийн хэрэгцээг хангахын үүднээс ургамлыг тарьж ургуулах тухай шинжлэх ухаан, арга технологи, бизнесийн үйл ажиллагааг хамарсан ойлголт юм. Дотор нь Газар тариалан (Agriculture), Чимэглэлийн ургамлын аж ахуй (Floriculture) гэж ангилдаг. Байгалийн үзэгслэнт ургамлуудыг тарималжуулах, мөн эрлийзжүүлэх замаар шинэ вариацууд гаргах нь чимэглэлийн ургамлын аж ахуй хамгийн гол зорилт юм.
Ургамал судлалын тэнхим Чимэглэлийн ургамлын аж ахуй хичээлийг олон жил заагдаж ирсэн. Сүүлийн жилүүдэд мэргэжлийн багш нар гадаадад мэргэжил дээшлүүлж, өвлийн теблицыг дахин ашиглалтанд оруулж дадлагын хичээл явуулах, оюутанд зориулсан гарын авлага бэлтгэх зэргээр сургалтын орчныг сайжрахын зэрэгцээ оюутнууд ч өргөнөөр сонгон суралцаж байна.
Байгалийн түүхийн музей амьд болон амьгүй байгалын түүхэн хөгжил, бүтэц бүрэлдхүүн, ач холбогдлыг олон нийтэд таниулах зорилгийнхоо хүрээнд тасалгааны цэцгийн үзэгслэн худалдаа жил бүр зохион байгуулж тасалгааны ургамал сонирхогчдын дунд мэдлэг мэдээлэл , ургамал солилцох, зөв нэрлэж занших, орон гэр, байгууллагыг цэцэгжүүлэх аян хөдөлгөөн өрнүүлэхэд тусалж ирсэн. Энэ үйл ажиллгаанд МУИС-ийн ББС-ын Ургамал судлалын тэнхим идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд энэ жилийн үзэгслэн худалдаа тус тэнхмийн 50 жилийн ойд зориулагдаж байна. Үзэгслэн 9 сарын 10-15-ыг дуустал үргэлжлэх бөгөөд 120 гаруй төрлийн 400 гаруй зүйл, вариацын 3000 шахам ургамал тавигдсаны дотор пахистахис, жасмин, деплодения, гемантус, пахиподиум, брунфельсия болон хайтангийн шинэ сортууд зэрэг ховор шинэ ургамал байна.
Үзэгслэнгийн туршид мэргэжлийн ургамал судлаачид, туршлагатай цэцэгчид ажиллаж, та бүхнийг цэцэгээ сонгох, арчлах, үржүүлэх, өрөө тасалгаанд зөв байрлуулах талаар зөвлөгөө өгнө.