2019 оны 11 дүгээр сарын 13-нд МУИС-ийн оюутан, багш, ажиллагсдад зориулан “Цусны донорын аян” зохион байгуулагдаж нийт 100 хүн цусаа хандивлан 300 хүний амийг аварлаа. Нэг хүний бэлэглэсэн 350-400 мл цус гурван хүнд амьдрал бэлэглэдэг ажээ. Уг аяныг МУИС-ийн дэргэдэх “Залуучуудын улаан загалмай” клуб, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтэс хамтран гурав дахь удаагаа зохион байгуулж байна.
Оюутан, төгсөгчийн хэлтэс
МУИС-ийн дэргэдэх “Залуучуудын улаан загалмай” клуб