Цагдаагийн байгууллагаас хууль, эрх зүйн яриа, таниулга хийлээ

Share Button

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс, 6 дугаар хорооны хэсгийн байцаагч, дэслэгч В.Батсайхан МУИС-д суралцаж байгаа гадаад оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийлээ.

МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтсээс оюутнуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрх зүйн мэдээлэлтэй байхын ач холбогдол, гэмт хэрэг, зөрчлийн талаар, мансууруулах бодисын хор уршиг, эрх зүйн зохицуулалтын талаар цуврал сургалтыг зохион байгуулж байна.

           

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС