МУИС-Мияазакигийн их сургуулийн хамтарсан оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өндөрлөлөө

Share Button

Монгол Улсын Их Сургууль болон Япон улсын Мияазакигийн Их Сургууль (МИС)-иас 8 дахь жилдээ хамтран зохион байгуулж буй оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг МУИС, ШУС-ийн санхүүжилтээр МУИС, ШУС, БУС-ын Химийн тэнхимийн проф. О.Болормаа багшийн удирддаг “Хүрээлэн буй орчны эрдлийн үнэлгээ, химийн хэмжил зүй” судалгааны багийн хамт олон 2019 оны 11-р сарын 18-19-ний өдрүүдэд МУИС-ийн хичээлийн төв байрны Эрдмийн танхимд  амжилттай зохион байгууллаа.  Хуралд:

  • Хүрээлэн буй орчин
  • Материал судлал

чиглэлээр судалгаа хийдэг бакалавр, магистрын түвшний  нийт 13 оюутан залуус (Япон улсын МИС-ийн 2 оюутан, МУИС-ийн 11 оюутан) өөрсдийн судалгаа шинжилгээний ажлаа танилцуулж хэлэлцүүлсэн. Эрдэм шинжилгээний бага хурал:

  • Аман илтгэл
  • Ханан илтгэл гэсэн 2 үе шаттайгаар Англи хэл дээр явагдсан билээ.

Хурлын шүүгчээр МИС-ийн багш проф. Jun Hirose, Химийн тэнхимийн багш проф. О.Болормаа, дэд проф. Д.Рэнцэнмядаг нар ажиллаж, оноогоор байр эзлүүлэн эхний 3 байрын шилдэг илтгэгчдийг шалгаруулсан. Үүнд:

  1. Эхний байранд ХШУИС-ийн магистрын 2-р түвшний магистрант Г.Золбоогийн хэлэлцүүлсэн “Seasonal variation of hydrochemical characteristics of raw and recycling water used in mining industry” илтгэл;
  2. Дэд байранд ШУС-ийн Химийн тэнхимийн бакалаврын 3-р түвшний оюутан Б.Минжмаагийн хэлэлцүүлсэн “Changes of copper and cobalt contents in human scalp hair during treatment by “Khalgai” grey-hair product” илтгэл;
  3. Гуравдугаар байранд ХШУИС-ийн Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн бакалаврын 4-р түвшний оюутан Н.Ариунзул “Pb (II) adsorption of composite alginate beads containing natural zeolite”, Н.Намуунзул “Dependence of corrosion rate of steel from chemical composition” нарын илтгэл тус тус шалгарлаа.

Амжилттай оролцсон нийт оюутан залуусдаа болон шилдэг илтгэл хэлэлцүүлсэн 4 оюутандаа цаашдынх нь судалгааны ажилд амжилт хүсэн баяр хүргэе.

МУИС, ШУС, БУС, Химийн тэнхим

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар