Этүгэн их сургуулиас төрийн захиргааны чиглэлээр суралцдаг их дээд сургуулийн оюутнуудын эрдэм шинжилгээ, ур чадварыг хөгжүүлэх зорилго бүхий төрийн захиргааны шинжлэх ухаан, танин мэдэхүйн мэдлэг шалгах DEMOS III тэмцээнийг 2019 оны 11 сарын 18-ны өдөр Этүгэн их сургууль дээр зохион байгууллаа. Энэхүү тэмцээнд төрийн захиргааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг МУИС, ШУТИС, Этүгэн их сургуулийн төлөөлөл болсон 8 баг амжилттай оролцлоо. МУИС-ийн ОУХНУС-ийн Төрийн удирдлагын хөтөлбөрийн “Мэргэд” баг амжилттай оролцож дэд байр эзэллээ.
Энэхүү тэмцээн гол онцлог нь төрийн захиргааны чиглэлээр суралцагчдын мэргэжлийн суурь мэдлэг,чадварыг сорих, төрийн захиргааны чиглэлээр үзсэн мэдлэгээ бататгах, сэргээх, сурах идэвх, практик дадлыг хөгжүүлэхэд чиглэсэн бөгөөд төрийн захиргааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг монголын их дээд сургуулиудыг хамруулсан анхдагч тэмцээн юм. Тэмцээнд амжилттай оролцсон Төрийн удирдлагын хөтөлбөрийн оюутнууддаа хичээл сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.
Нийтийн удирдлагын тэнхим