“Төрийн үйлчилгээг инновацилаг аргаар сайжруулах арга зам” төслийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа

Share Button

МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхимээс оюутнуудын сурах идэвх санаачилгыг дэмжих, онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлэх, өөрийгөө хөгжүүлэх үйл ажиллагааг дэмжих, төрийн үйлчилгээг сайжруулахад тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг тодорхойлон суралцаж буй мэргэжлийнхээ цар хүрээ, нийгмийн үнэлэмж, нэр хүндийг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг сайжруулах зорилгоор 2019 оны 11-р сарын 29-ний өдөр Төрийн удирдлагын хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудын дунд “ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ИННОВАЦИЛАГ АРГААР САЙЖРУУЛАХ АРГА ЗАМ” сэдэвт төслийн уралдааныг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү төслийн уралдаанд оюутнууд судалгааны ажлын хүрээнд мөн өдөр тутмын амьдралд төрийн байгууллагын үйлчилгээнд тулгамдаж буй асуудлыг хэрхэн инновацилаг аргуудаар сайжруулах талаар санаачилсан төслүүдээ илтгэл хэлбэрээр танилцуулж, хэлэлцүүллээ.

Төслийн уралдаанд:

Тэргүүн байр – Төрийн удирдлагын 4-р түвшний оюутан Х.Энхзаяа, Б.Цагаанцоож нар “Цахим цэцэрлэг” төслөөр,

Дэд байр – Төрийн удирдлагын 4-р түвшний оюутан М.Батдорж, Төрийн удирдлагын 2-р түвшний оюутан О.Дашдондог, Х.Гүнбилигт нар “Оюутны сэтгэл ханамжийн үнэлгээний систем” төслөөр,

Гутгаар байр – Төрийн удирдлагын 4-р түвшний оюутан Б.Бумнаран, С.Солонго нар Хөдөө орон нутгийн иргэдэд цахим засаглалыг таниулах нь төслөөр тус тус байр эзэллээ.

Энэхүү уралдаанд эрдэм мэдлэг, ур чадвараа сорин амжилттай оролцсон нийт оюутнууддаа баяр хүргэж, цаашдын сурлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье.

МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн Удирдлагын Тэнхим