Гэрэл зургийн уралдаан зарлаж байна

Share Button

Монгол Улсын Их сургууль, Биологи, Биотехнологийн сургуулийн Ургамал судлалын тэнхим байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд гэрэл зураг сонирхогчдын дунд Байгалийн ургамлын гэрэл зургийн уралдаан зарлаж байна.

Зорилго: Гэрэл зураг сонирхогч болон, байгалийн ухааны мэргэжлийн хүмүүсийн ирүүлсэн гэрэл зургуудаар дамжуулан иргэдэд ургамлын олон талын ач холбогдлыг сурталчилах, ургамлыг хайрлан хамгаалах хүмүүжил төлөвшүүлэх

Оролцогчид: Гэрэл зураг сонирхогч багш ажилтан оюутаэн залуус оролцоно.

Бүтээлд тавигдах шаардлага:

-Сэдвийн дагуу байх

– цэцэг, үр жимс, навч, өргөс, үслэг, үндэс, булцуу зэрэг ургамлын тодорхой эрхтний зураг

– ургамлын бүхэл биеийн зураг

– ургамлын ургах орчны зураг

-Гэрэл зураг нь тухайн оролцогчийн өөрийн  авсан зураг байх

-Нэг оролцогч 3 хүртэлх зураг ирүүлж болно

-Зураг бүр оноосон нэртэй байх

-Зургийг 20х25 хэмжээтэй угаалгасан байх

Шагналын сан:

1-р байр: 1 хүн- 250 000

2-р байр: 2 хүн- 150 000

3-р байр: 3 хүн- 100 000

Шалгаруулалт:

Шалгаруулалт 2 шаттай явагдан.  Зурагчин, ургамал судлаач зэрэг мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн комисс шүүнэ. Уралдаанд ирсэн зургуудаар үзэсгэлэн гаргана.

Бүртгүүлэх хугацаа: Гэрэл зургийг 2012 оны 10 сарын 8–наас 12-нд өдөр бүр 16-18 цагт МУИС-ийн хичээлийн 2-р байрны 486 тоотод хүлээн авна. Иргэний үнэмлэх, тэмцээнд оролцох зурагтайгаа ирнэ үү.

Нэмэлт мэдээллийг: Suran_21061@yahoo.com болон 99123974, 99125888 утсаар авна уу.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар