“RESILIENCE IN PUBLIC ADMINISTRATION” бакалаврын түвшний эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа

Share Button

МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхимийн 2019-2020 оны хичээлийн жилийн намрын улирлын “RESILIENCE IN PUBLIC ADMINISTRATION” сэдэвт бакалаврын түвшний эрдэм шинжилгээний хурал 2019 оны 11 сарын 29-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.  Тус эрдэм шинжилгээний хуралд нийт 9 багийн 13 оюутан оролцож судалгааны ажлаа танилцууллаа. Оюутнуудын илтгэлийн шинжлэх ухаанч, онол практикийг хослуулсан байдал, практик ач холбогдол, шинэлэг санаа, асуудал дэвшүүлж, зорилгодоо хүрсэн дүгнэлт, судалгааны арга аргачлал, илтгэх ур чадвар зэрэг  үзүүлэлтүүдийг харгалзан шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулав. Үүнд:

  • Дэд байрыг Проф. Др. Н. Бурмаагийн удирдсан НУ-ын хөтөлбөрийн II түвшний оюутан Б. Нэмүүлэн “Төрийн үйлчилгээний үнэ цэнэ- Эмнэлгийн үйлчилгээ” сэдвээр
  • Гутгаар байрыг Проф. Др. Н. Бурмаагийн удирдсан НУ-ын хөтөлбөрийн IV түвшний оюутан Б. Бумнаран “Төрийн үйлчилгээний инновацийг сайжруулах: УБЕГ-ын жишээн дээр” сэдэвт ажлууд шалгарлаа

Эрдэм шинжилгээний хуралд оролцсон нийт оюутнууддаа баяр хүргэж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

Нийтийн удирдлагын тэнхим

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар