МУИС-ийн Биологи (Ургамал судлал) хөтөлбөрт лаборант /түр/ сонгон шалгаруулж авна

Share Button

Ажлын байрны нэр: Биологи (Ургамал судлал) хөтөлбөрийн лаборант (Түр орон тоо)

Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:

  • Биологийн мэргэжлээр төгссөн, ургамал судлалаар мэргэшсэн, бакалавр, түүнээс дээш зэрэгтэй байх
  • Лаборатори, хээрийн судалгааны багаж, тоног төхөөрөмжийг ажиллуулах, захиалах, лабораторийн хичээл бэлдэх чадвартай байх
  • Тогтвор суурьшилтай (3-аас доошгүй жил) ажиллах

Ажлын байранд тавигдах нийтлэг шаардлага:

  • Албан бичиг баримт боловсруулах чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Компьютерын өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай,
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай
  • Багаар ажиллах чадвартай,
  • Харилцааны соёл, ёс зүйтэй

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан анкет/
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар

Бүртгэл: 2019 оны 12 дугаар сарын 10-17-ны өдрийн 17.00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 204 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1136

МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар