Ажлын байрны нэр: Антропологи-Археологийн тэнхимийн туслах ажилтан
Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:
- Антропологи, Археологи, Угсаатан судлал, Нийгэм соёлын антропологи мэргэжлээр төгссөн байх
- Албан бичиг баримт боловсруулах мэдлэг, чадвартай.
- Англи хэлийг бичгийн болон ярианы дундаас дээш түвшинд эзэмшсэн /Гадаадад суралцсан бол давуу тал болно/.
- Сургалт, судалгааны аппарат, хэрэгсэлтэй ажиллах чадвартай
- Биеийн болон сэтгэцийн эрүүл мэнд сайн.
Ажлын байранд тавигдах нийтлэг шаардлага:
- Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай
- Харилцааны соёл, ёс зүйтэй
- Багаар ажиллах чадвартай
- 2 ба түүнээс дээш жил ажилласан ажлын туршлагатай.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан анкет/
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхний хуулбар
Бүртгэл: 2019 оны 12 дугаар сарын 10-17-ны өдрийн 17.00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 204 тоот өрөөнд бүртгэнэ.
Утас: 75754400-1136
МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар