ТӨСӨЛ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА

Share Button

“Монгол Улсын  Боловсрол, шинжлэх ухааны яам, (БШУЯ) Оросын Суурь Судалгааны Сан /ОССС/ хоорондын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”-ийн  дагуу  Оросын суурь судалгааны сан нь  шинжлэх ухааны  суурь судалгааны ажлыг  санхүүжүүлэх  зорилгоор  дараах   салбаруудад  2013  онд  гүйцэтгэх ” МОНГ_а”  2013 оны хамтарсан төслийн  уралдаан зарлаж байна.
1.    Математик, механик, мэдээлэл зүй

2.    Физик, одон орон судлал
3.    Хими ба материалын шинжлэх ухаанууд
4.    Биологи, анагаах ухаан
5.    Дэлхийн тухай шинжлэх ухаан
6.    Хүний болон нийгмийн  шинжлэх ухаан
7.    Мэдээллийн технологи ба тооцоолон бодох систем
8.    Инженерийн шинжлэх ухааны суурь   үндсүүд

Хамтарсан судалгааны төсөл нь   хоёр талын сонирхолд нийцсэн, Орос-Монголын эрдэмтдийн хамтран гүйцэтгэж байгаа судалгааны ажлууд  байна

1.    Уралдааны нөхцөл

Оролцогчийн эрхэлж байгаа ажил, нас, эрдмийн  зэрэг, цол болон хөдөлмөрийн харилцаанд  байгаа  шинжлэх ухааны байгууллагаас үл хамааран  эрдэмтэн, судлаач  бүхэн  төсөл шалгаруулах уралдаанд оролцож болно.
Төслийн  удирдагч нь  зөвхөн нэг л төслийг  удирдана. Оросын суурь судалгааны сангаас зарлагдсан хэд хэдэн  төслийн шалгаруулалтад  нэг төслөөр нэгэн зэрэг оролцохыг хориглоно. /хэрэв нэг  төслийг  “а” шалгаруулалтад өгсөн бол түүнийг олон улсын болон бүс нутгийн  шалгаруулалтад өгч болохгүй/.

Төсөл шалгаруулах уралдаанд оролцогч  хоёр талын хамтарсан төслийн нэр адил байх ба орос, монголын эрдэмтэд өөрсдийн төслийн агуулгыг  урьдчилан тохиролцсон байна.
Хамтарсан төслийг гүйцэтгэх  хугацаа 2 жил байна.

Уралдаанд оролцох монголын талын төслийг  Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, оросын талын төслийг Оросын суурь судалгааны сан хүлээн авна. Төсөл хэрэгжүүлэхэд оролцогчдын тоо 10-аас илүүгүй байна. Зөвхөн нэг талаас ирүүлсэн буюу хугацаа хожимдсон, материалын бүрдэлт дутуу төслийг шалгаруулалтад оролцуулахгүй.

2.    Санхүүгийн нөхцөл.

Уралдаанд ирүүлсэн бүх төслийг шинжээчдийн баг судлан үзэж, дүгнэлт гаргана.
Хоёр талын дэмжлэг хүлээсэн төслийн санхүүжилтийг ОСССан болон Монгол Улсын БШУЯ хариуцна. Оросын судлаачдын төслийн гүйцэтгэлтэй холбогдох зардлын  төсөвт Оросын эрдэмтдийн Монголд  ирж очих томилолтын зардал  болон Монголын эрдэмтдийн  Оросд  байх томилолтын зардал багтсан байна. Төслийг санхүүжүүлэгч нь   зөвхөн төслийг гүйцэтгэж байгаа байгууллага  эсвэл удирдагчийн ажлын үндсэн байр болох байгууллага байх  бөгөөд өөр байгууллагаар дамжин санхүүжилт хийхгүй.
МОНГ_а төслийн хэрэгжилтийн тайлангаас шалтгаалан  санхүүжилтийг үргэлжлүүлэх эсэх шийдвэрийг  ОССС гаргана.

3.    Төслийн материал бүрдүүлэх, төсөл ирүүлэх, шалгаруулах  хугацаа

Төсөл болон холбогдох   материалыг ОССС-аас зарласан төсөл хүлээн авах журмын дагуу  гүйцэтгэнэ.   Журмын талаар ОССС-ын цахим хуудасны ” Грант – экспресс” бүлгээс харна уу.  Дараах хаягаар  http://grant.rfbr.ru үзнэ үү.

Төслийг  энэ оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл оросын тал ОССС-д, монголын тал Монгол Улсын БШУЯ-д  нэгэн зэрэг ирүүлнэ.
БШУЯ нь монголын талд ирүүлсэн  төслийн хэвлэмэл хувийг ОССС-д энэ оны 11 дүгээр сарын 15-ны дотор хүргүүлнэ. Төсөл шалгаруулалтын эцсийн  үр дүнг  ОССС-аас 2013 оны 4 дүгээр сард цахим хуудсаар http://grant.rfbr.ru  зарлана.

Монголын талд ирүүлсэн төслөөс  ОССС-аар дэмжигдсэн төслийн тухай   БШУЯ  нь  2013 оны 4 сарын 30-ны дотор  өөрийн вэб  хуудсанд  http://mecs.gov.mn тавих буюу төслийн удирдагчдад мэдэгдэнэ.

Төсөл шалгаруулах уралдааны талаар доорхи хаягаар лавлана уу:

Оросын суурь судалгааны сан
Олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх хэлтэс
Дмитрина Ольга Александаровна
Тел/факс: (495) 952 60 98
E-mail: mamaplat@rfbr.ru

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам
Шинжлэх ухааны хэлтэс
Б.Гарьд
Утас: 976-51-267791/ 976-99168416
garid@mecs.gov.mn
http://mecs.gov.mn

 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар