Австрийн Ernst Mach Grant -Eurasia-Pacific Uninet-ийн докторын болон докторын дараах судалгааны тэтгэлэг зарлагдлаа. МУИС болон Австрийн Юнинетийн хамтын ажиллагааны хүрээнд тус тэтгэлэгт МУИС-ийн 35 хүртэлх насны залуу судлаачид материалаа илгээх боломжтой юм.
Тэтгэлэг олгох судалгааны чиглэлүүд:
- Байгалийн ухаан
 - Техник, технологи
 - Анагаах ухаан
 - Хөдөө аж ахуй
 - Нийгмийн ухаан
 - Хүмүүнлэгийн ухаан
 - Урлаг судлал
 
Тэтгэлгийн хугацаа:
- Докторант: 1-9 сар
 - Докторын дараах судалгаа: 1-6 сар
 
Тэтгэлгийн хэмжээ:
- Сар бүр олгох тэтгэлэг
- Докторант: 1,050 евро
 - Докторын дараах судалгаа: 1,150 евро
 
 - Байр, эрүүл мэндийн даатгал
- Байрны төлбөр сар бүр 250-600 евро
 - Эрүүл мэндийн даатгалд сар бүр 55-200 евро
 
 - Замын зардал
- Тэтгэлэг хүсэгч нь Европын холбооны гишүүн бус, хөгжиж буй улсын иргэн бол онгоцны зардалд 1000 хүртэлх евро олгоно.
 
 
Материал хүлээн авах хугацаа: 2020 оны 03 сарын 15 хүртэл
Тэтгэлгийн бүрдүүлэх материалын сургуулийн албан ёсны тодорхойлолтыг Хамтын ажиллагааны хэлтсээс авна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор нэвтэрч (https://grants.at/en/?=MjA2NzJfMjE4MzRfMA==) үзнэ үү.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

