ОЙРАД СУДЛАЛЫН ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

Share Button

Баруун Монголын эрдэм соёлын их уурхай болсон Ховд аймгийн “Ховд” их сургууль өөрийн эрдэм шинжилгээ судалгааны тэргүүлэх чиглэлээ “Ойрад судлал” хэмээн тогтоож, 2008 оноос эхлэн “Ойрад судлал: өнөө ба ирээдүй” эрдэм шинжилгээний хурал хийсэн бол энэ удаа  уламжлал болгон  тус их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулиас 2012 оны 9 дүгээр сарын 20-23 нд “Ойрад судлал: ойрад монголын түүх, соёлын зүтгэлтнүүд” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж Монгол, БНХАУ, ОХУ, Францын эрдэмтэн судлаачид оролцлоо.

Хурал “Ойрад монголын төр, шашны зүтгэлтнүүд, Ойрад монголыг соёл ба соёлын зүтгэлтнүүд”, “Бүс нутгийн нийгэм, эдийн засгийн асуудал” гэсэн гурван салбар хуралдаанаар хуралдаж 30 орчим илтгэл хэлэлцүүллээ.

Хуралд МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Ж.Бат-Ирээдүй, НШУС-ийн Нийгэм соёлын антропологийн тэнхимийн багш, д-р И.Саруул, ФЭС-ийн багш, д-р, профессор О.Лхагва, МУБИС-ийн багш, түүхч На.Сүхбаатар, ШУА-ийн Түүхийн Хүрээлэнгийн түүхч судлаач д-р Ц.Цэрэндорж, Д.Эрдэнэбат, Г.Намнансүрэн, М.Ганболд, Г.Золбаяр, Б.Нямдорж, Л.Нямсүрэн, Г.Пүрэвдорж,  А.Батсуурь, Б.Батмөнх, БНХАУ-ын Өвөр Монголын Их Сургуулийн профессор Таяа, Францын эрдэмтэн Б.П.Шишло нарын зэрэг дотоод гадаадын эрдэмтэн судлаачид оролцож Ойрадын түүх бичлэг, түүхэн хувь хүн, тэдний намтар түүх судлал, газрын зураг, тод болон монгол хэлний ном бичлэг, хэлц судлалын асуудлаар олон сонирхолтой илтгэл хэлэлцүүлэв.              Ж.Бат-Ирээдүй

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар