“Багш, оюутны стартап-2020” (NUM START UP 2.0) хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

Share Button

ОРОЛЦОГЧДОД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Судалгааны үр дүн, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, гарааны компани байгуулахыг зорьж байгаа МУИС-ийн багш, судлаач оюутан хамтран баг бүрдүүлж тус хөтөлбөрт хамрагдах боломжтой.
  • Багийн гишүүдийн тоо: Нэг баг 2-оос доошгүй мэргэжлийн 4-7 хүний бүрэлдэхүүнтэй байна.
  • Сургалтыг цахим хэлбэрээр, менторын зөвлөх үйлчилгээг баг бүрт төлөвлөсөн хуваарийн дагуу зохион байгуулах ба бүртгэгдсэн багууд тус хөтөлбөрийн үйл ажиллагаанд тасралтгүй оролцох боломжтой байх.

ХӨТӨЛБӨРИЙН ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА

2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

ШАЛГАРСАН ГАРААНЫ КОМПАНИЙН ТӨСӨЛД ОЛГОХ САНХҮҮЖИЛТ

Шалгарсан гарааны компанийн төсөлд нийт 30 сая төгрөгийн санхүүжилтийг (seed funding) гарааны компанийн төслийн удирдагч болон ЭШХАХ дэд захиралтай гэрээ байгуулсаны үндсэн дээр олгоно. Үүнд:

  • 1 дүгээр баг – 12 сая төгрөг;
  • 2 дугаар баг – 10 сая төгрөг;
  • 3 дугаар баг – 8 сая төгрөг

ХӨТӨЛБӨРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ҮЕ ШАТ

БҮРТГЭЛ

Бүртгэл эхлэх өдөр: 2020.05.10

Бүртгэл дуусах өдөр: 2020.06.05

Бүртгэлийг дараах линк дээр оруулна уу. Бүртгүүлэх

ХОЛБОО БАРИХ

tto@num.edu.mn  , 77307730 (1141)

Инноваци, технологи дамжуулах төв

NUM Startup2019 арга хэмжээний видео танилцуулга үзэх холбоос:

NUM Startup2018 арга хэмжээний видео танилцуулга

МУИС-ийн гарааны компанийн төслийн танилцуулга, 2018-2019 он

Татах (PDF, 11.78MB)