Тайландын Гүнж Чулаборны нэрэмжит судалгааны институтын /The Chulabhorn Graduate Institute/ магистрын тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна

Share Button

Тайландын Гүнж Чулаборны нэрэмжит судалгааны институт 2021 онд Тайланд улсад суралцах Магистрын тэтгэлэгт хөтөлбөрөө зарласан байна. Чулаборн Судалгааны Институт (CGI) нь 2005 онд доктор, профессор, Эрхэмсэг гүнж Чулаборн Махидолын санаачилгаар байгуулагдсан. Энэ бол олон салбартай төгсөлтийн дараах эрдэм шинжилгээний хүрээлэн юм. CGI-ийн зорилго нь дэлхийн тэргүүлэх боловсрол, судалгааны байгууллагуудад хэрэглэгддэг хамгийн сүүлийн үеийн интерактив заах аргуудыг ашиглан тогтвортой хөгжлийг хангахад үр дүнтэй сэтгэгчид, удирдагчдыг бий болгоход оршино.

Шалгуур үзүүлэлт:

  • 30-аас доош настай байх,
  • Англи хэлний мэдлэгийн түвшинг тодорхойлуулсан байх /TOEFL, IELTS оноо/
  • Бакалаврын дипломын голч GPA-3.00-с доошгүй байх
  • Судалгааны ажлын туршлагатай байх

CGI-ийн тэтгэлэгт дараах чиглэлийн хөтөлбөрүүдийг санал болгож байна. Үүнд:

  • Байгаль орчны хоруу чанар,
  • Хүрээлэн буй орчны эрүүл мэнд,
  • Химийн шинжлэх ухааны магистрын зэрэг олгох хөтөлбөрүүдийг санал болгож байна.

Энэхүү тэтгэлэгт сургалтын төлбөр, ирэх очих зардал, байр, номын хөнгөлөлт, сарын тэтгэлэг, эрүүл мэндийн даатгал болон бусад хөнгөлөлтүүд орно.

Уг тэтгэлэгт хөтөлбөрт хүсэлт гаргахад бүрдүүлэх материал:

  • Бөглөсөн application form /татах/
  • Recommendation letter – 3 хүнээс авах
  • Дипломын дүнгийн хуулбар
  • Эрүүл мэндийн бичиг /татах/
  • Суралцах зорилго, төлөвлөгөө
  • Бусад дэмжих бичиг баримтууд

Материал хүлээн авах хугацаа: 2020 оны 10 дугаар сарын 10-аас өмнө.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу https://scholarshiproar.com/post-graduate-scholarship-at-chulabhorn-graduate-institute/

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС