МУИС-ийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимд багш сонгон шалгаруулж авна

Share Button

ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН, ОЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ТЭНХИМ

Ажлын байрны нэр:  Ой судлал, ногоон байгууламж-1 /түр/

Заах хичээл:

  • Мод судлал
  • Байгаль орчны индикатор ургамал судлал
  • Хот суурин цэцэрлэгжүүлэлт
  • Ногоон байгууламжийн төлөвлөлт
  • Дендрохронологи
  • Бүс нутгийн ойжуулалт

Ажлын байранд тавигдах шаардлага:

Боловсрол: Магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх

Мэргэжил: Биологи, Ой судлал

Туршлага: Биологи, ургамал судлал, ой судлалын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны туршлагатай, олон улсын мэргэжлийн сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн бол давуу тал болно.

Ур чадвар:

  • Орчин үеийн судалгааны арга техник, ур чадварыг эзэмшсэн;
  • Сургалтын агуулга, технологийн арга барил эзэмшсэн байх;
  • Харилцааны өндөр ур чадвартай, ёс суртахуунтай байх;
  • Мэдээллийн технологийн олон талт хэрэглэгдэхүүний талаар мэдлэгтэй байж, сургалт, судалгааны үйл ажиллагаанд ашиглах чадвартай байх;
  • Эх хэлний эрдэм шинжилгээний найруулга зүйг эзэмшсэн байх;
  • Гадаад хэлийг академик түвшинд эзэмшсэн байх;
  • Багаар ажиллах чадвартай;

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан/
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт (өмнө ажиллаж байсан байгууллагын)
  • Халдварт өвчингүй мөн сэтгэцийн өөрчлөлтгүй болох тухай эмчийн магадлагаа /Сэтгэцийн өөрчлөлтгүй болох тухай эмчийн магадлагааг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс авсан байх/

Бүртгэл: 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 9 дугаар сарын 4-ний өдрийн 17.00 хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны №204 тоот өрөөнд бүртгэнэ.

Захиргаа, хүний нөөцийн газар

Утас: 75754400-1136