Номын сан
Ажлын байрны нэр: Номын санч
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Боловсрол: Дээд, Бакалавр болон магистрын зэрэг нь номын сангийн чиглэлээр байх
- Мэргэжил: Номын санч-мэдээллийн ажилтан
- Мэргэшил: Номын санч
- Туршлага: Номын санчийн мэргэжлээр 10 буюу түүнээс дээш жил ажилласан
- Тусгай шаардлага: Номын сангийн программ дээр ажиллах чадвартай
Ур чадвар:
- Баримт бичиг боловсруулах, албан хэрэг хөтлөх, архивлах
- Цахим орчинд ажиллах
- Гадаад хэлний зохих мэдлэгтэй
- Мэдээлэл боловсруулах
- Үүрэгт ажлаа хариуцлагатай, үнэнч шударгаар гүйцэтгэх
- Ажлаа төлөвлөх, хугацаанд нь гүйцэтгэх, тайлагнах, хариуцлага хүлээх
- Бие даан ажиллах, ажлын ачаалал даах
- Багаар ажиллах, өөрийгөө тогтмол хөгжүүлэх
- Харилцааны соёлтой, бусдыг ойлгох
- Ёс зүйн хэм хэмжээг сахих
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан/
- Боловсролын зэргийн диплом, бусад мэргэжлийн үнэмлэх, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Ажил байдлын тодорхойлолт /өмнө ажиллаж байсан байгууллагын удирдлагаас авсан/
- Иргэний үнэмлэхний хуулбар
Бүртгэл: 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 9 дүгээр сарын 3-ны өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1-р байр №204 тоот өрөө
МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар
Утас: 75754400-1136