Бүрэлдэхүүн, салбар сургуулийн удирдлага, багш, судлаач та бүхэн Хонг Конгийн их сургууль болон Шведийн их сургуулиудтай хамтран ажиллах саналаа 2020 оны 10 дугаар сарын 9-ний дотор Хамтын ажиллагааны хэлтсийн int_rel@num.edu.mn имэйлээр илгээнэ үү.
МУИС-ийн стратегийн төлөвлөгөөнд туссан “дэлхийн шилдэг их, дээд сургуулиудтай хамтран ажиллах” зорилтын хүрээнд дараах их, дээд сургуулиудтай хамтын ажиллагаа хөгжүүлэхээр ажиллаж байна.
- Хонг Конгийн их сургууль (Хонг Конг)
- Каролинска дээд сургууль/ Karolinska Institute (Швед)
- Лүнд их сургууль/ Lund University (Швед)
- Уппсала их сургууль/ Uppsala University (Швед)
- Стокольмын их сургууль/ Stockholm University (Швед)
- Гөтэнбургийн их сургууль/ University of Gothenburg (Швед)
МУИС нь Хонгконгийн их сургуультай хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэх гэж байгаа бөгөөд МУИС-ийн зүгээс хамтын ажиллагааны тодорхой саналыг илгээхээр бэлтгэж байна. Швед нь боловсролын салбарын тогтвортой хөгжил, хүртээмжтэй боловсролын үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж буй бүс нутаг бөгөөд МУИС энэ бүс нутагт хамтын ажиллагааг шинээр хөгжүүлэхээр төлөвлөж байна.
Хамтын ажиллагааны бодит үр дүн, хэрэгжилтэд эрхэм багш, судлаач та бүхний үүрэг оролцоо чухал тул доорх маягтын дагуу хамтын ажиллагааны саналаа ирүүлэхийг хүсэж байна.
Хамтын ажиллагааны санал болон бусад холбогдох зүйлсийг 317050, (1142) утсаар холбогдож лавлана уу.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

