МУИС-ийн профессор Г.Лхагвасүрэнгийн нэрэмжит сургалтын тэтгэлгийг гардууллаа

Share Button

МУИС-ийн профессор, доктор Г.Лхагвасүрэнгийн нэрэмжит сургалтын тэтгэлгийг шашин судлалын салбарын IV түвшний оюутан М.Номин 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гардан авлаа. Профессор Г.Лхагвасүрэнгийн гэр бүлээс буддын судлалыг хөгжүүлэх, залуу судлаачдыг бэлтгэх зорилгоор “Гүржавын Лхагвасүрэн сан”-г байгуулсан бөгөөд тус сангаас 2 дахь удаагаа эсээ бичлэгийн уралдаан зарлаж шилдэг оюутнуудад тэтгэлэг гардуулаад байна.

Энэ удаагийн “Монгол дахь буддын гүн ухааны уламжлал, хөгжил” сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд оюутан М.Номин түрүүлж, ийнхүү сургалтын тэтгэлэг хүртсэн юм.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар