“Багш, оюутны стартап 2020” хөтөлбөрийн “Төслийн менежмент” ментор уулзалт боллоо

Share Button

МУИС-ийн багш, судлаачдын судалгааны үр дүн, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, салбар дундын судалгааг өргөжүүлэх, гарааны компани байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Багш, оюутны стартап 2020” хөтөлбөр 2020 оны 05 дугаар сараас эхлэн амжилттай хэрэгжиж байна.

“Багш, оюутны стартап 2020” хөтөлбөрийн оролцогчид болон хөтөлбөрийн үйл ажиллагааны ивээн тэтгэгч байгууллага Рио Тинто Монгол ХХК-тай хамтарсан  “Төслийн менежмент” ментор зөвлөгөө өгөх уулзалтыг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа.

 

“Төслийн менежмент” уулзалтын ментороор Рио Тинто Монгол ХХК-ийн Монгол дахь мэдээлэл технологийн төвийн менежер Г.Цэндмаа, Бизнес үйлчилгээний шинжээч Т.Соёлмаа нар ажиллалаа.

Менторууд хөтөлбөрт оролцож буй 10 багийн бизнес төлөвлөгөөтэй танилцаж,  гарааны компанийн бизнес төслийн төлөвлөлтийн ерөнхий зарчим,  арга зүй, төслийн удирдлага ба хэрэгжилтийн моделуудыг хэрхэн төлөвлөх талаар сургалт хийж, багуудад зөвлөгөө өглөө.

 

Инноваци, технологи дамжуулах төв