“Study in Korea” боловсролын онлайн үзэсгэлэн болно

Share Button

Монгол Улс болон БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдахаар төлөвлөж байсан томоохон ажлын нэг бол Солонгост суралцах хүсэлтэй оюутан, залуучуудад зориулсан боловсролын үзэсгэлэн юм.

Ковид-19 цар тахлын хөл хориотой холбоотойгоор уг үзэсгэлэнг ОНЛАЙН хэлбэрээр  зохион байгуулахаар тогтсон бөгөөд Солонгосын 50 гаруй их дээд сургууль оролцсон онлайн үзэсгэлэнг МУИС, БНСУ-ын Элчин сайдын яам, БНСУ-д төгсөгчдийн холбоотой хамтран 10 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Номын санд зохион байгуулна.

Онлайн үзэсгэлэнгийн танхим:

10 дугаар сарын 23-ны өдөр МУИС-ийн Номын сангийн 203, 405, 406 танхимд

10 дугаар сарын 24-ний өдөр МУИС-ийн Номын сангийн 202, 203, 302, 303 танхимд болно

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС