Монголын улаан загалмай нийгэмлэг нь (МУЗН) нь Гамшгийн эрсдэлийг бууруулах, хүний эрүүл мэнд, амь насыг авран хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилго бүхий Үндэсний хүмүүнлэгийн байгууллага юм. МУЗН нь Гамшгийн менежмент, Эрүүл мэндийг дэмжих, Нийгмийн халамжийн хөтөлбөр болон Хүүхэд залуучуудын хөдөлгөөн гэсэн 4 үндсэн үйл ажиллагааны чиглэлтэй.
Хүүхэд залуучуудын хөдөлгөөн нь:
- Монгол орон даяар 150 000 гаруй гишүүд, дэмжигчидтэй
- 300 орчим ЕБС, 20 гаруй их, дээд сургуулиудыг түшиглэн хүүхэд залуучуудыг хүмүүнлэгийн үйлсэд уриалан ажилладаг
Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн №124 тоот тушаалаар сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгох шийдвэр гаргасан бөгөөд байгууллага, хамт олон, оюутан залуусыг сайн дурын авлагагүй цусны донорын эгнээнд элсүүлэх зорилготой.
Энэхүү ажлын хүрээнд МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтэс болон МУИС-ийн дэргэдэх залуучуудын улаан загалмай клуб нь Цус сэлбэлт судлалын үндэсний төв, МУЗН-ийн Хүүхэд залуучуудын улаан загалмайн багтай хамтран 2020 оны 11 дүгээр сарын 2-4-ний өдрүүдэд цусны донорын өдөрлөгийг зохион байгуулна.
Цусны донорын өдөрлөг болох газар, цагийн хуваарь:
№ | Он, сар, өдөр | Цаг | Хаана |
1 | 2020.11.02 |
08:30-13:00 |
Хичээлийн 2 дугаар байр, 2 давхарт |
2 | 2020.11.03 | Хичээлийн 4 дүгээр байр, 2 давхарт | |
3 | 2020.11.04 | Хичээлийн 5 дугаар байр, 2 давхарт |
Оюутан залуус Та бүхэн хүмүүнлэгийн сайн үйлсийн өдөрлөгт цусаа бэлэглэн оролцоорой.
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС