Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 123 дугаар зарлигаар Боловсрол, шинжлэх ухааны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хувь нэмрийг нь үнэлж, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн МУИС-ийн зарим багш, ажилтныг төрийн дээд одон, тэмдгээр шагнасныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Дэд сайд Г.Ганбаяр нар гардууллаа.
Алтан гадас одонгоор Монгол Улсын Их сургуулийн Оюутан, төгсөгчийн хэлтсийн мэргэжилтэн Шаравхааны Солонго шагнагдлаа.
Хөдөлмөрийн хүндэт медалиар Монгол Улсын Их сургуулийн Ахисан түвшний сургуулийн захирал Начингийн Баатарбилэг, Монгол Улсын Их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн дэд профессор Цэвээний Батчулуун, Монгол Улсын Их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Ази судлалын тэнхимийн дэд профессор Цэдэвийн Дэлгэрэхцэцэг, Монгол Улсын Их сургуулийн Номын сангийн номын санч Буяндэлгэрийн Эрдэнэбаяр нарыг шагналаа.
Шагнал хүртсэн багш, ажилтнууддаа МУИС-ийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж хүлээн авч уулзан цаашдын ажилд нь амжилт хүслээ.