Тэтгэлгийн зорилго: Шинжлэх ухааны салбарын хүний нөөцийг тасралтгүй, тогтвортой бэлтгэх, мэргэшүүлэх, чадавхыг бэхжүүлэх, бакалавр, магистр, докторын шатны шинжлэх ухааны сургалт, судалгааны ажлыг дэмжих зорилготой.
Судалгааны салбар:
- Уул уурхай, инженерийн салбар
 - Байгалийн ухааны салбар
 - Анагаах ухааны салбар
 - Хөдөө аж ахуйн салбар
 
Тэтгэлгийн хамрах хүрээ: Дээр заасан салбарын чиглэлээр магистр докторын хөтөлбөрт элссэн суралцагчдад болон 3,4-р түвшний суралцагчдын багууд тэтгэлэгт өрсөлдөх боломжтой. Тэтгэлэгт ахисан түвшний докторант-1, магистрант-1, бакалаврын суралцагчдын баг-1 (3-5 хүний бүрэлдэхүүнтэй) байна.
Тэтгэлгийн хэмжээ:
- Докторант- 5,000,000 төгрөг
 - Магистрант – 4,000,000 төгрөг
 - Бакалаврын суралцагчийн баг – 5,000,000 төгрөг
 
Тэтгэлгийн тавигдах нийтлэг шаардлага:
Ахисан түвшний суралцагч:
- Дээр заасан судалгааны салбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг их сургуулийн магистр, докторын хөтөлбөрт элссэн суралцагч байх
 - Цаашид судалгааны ажлын үр дүн мэргэжлийн семинар хуралд хэлэлцүүлж эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх, бүтээлч санаачилгатай байх
 
Бакалаврын суралцагч:
- Дээр заасан судалгааны салбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг их дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрийн 3,4 дүгээр түвшний 3-5 хүний бүрэлдэхүүнтэй баг байх
 - Судалгаа явуулах өөрийн багийг бүрдүүлэх, удирдагч суралцагч болон зөвлөх багшийг сонгосон байх,
 - Хөтөлбөр хэрэгжүүлэх төсөл зохиосон байх; (Төсөлд үр дүнгийн даалгавар, төлөвлөгөө, эцсийн үр дүнгийн талаар төсөөлөл, шинэлэг, дэвшилттэй тал, ач холбогдол, эрдэм шинжилгээний ажилд зарцуулах, өртөг зардлыг нарийвчилсан тооцоо, задаргааг тодорхойлсон байх
 - Суралцагч суралцвал зохих хугацаандаа тасралтгүй суралцаж, мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээлүүдийг судалж байгаа, судалгаа шинжилгээний ажил хийх идэвх, сонирхолтой, тууштай суралцагч байх
 
Бүрдүүлэх бичиг баримт
Докторант, магистрант:
- Нэр дэвшиж буй судлаачийн анкет /Татах/
 - Сургуулийн тодорхойлолт, ажил эрхэлдэг бол ажлын газрын тодорхойлолт
 - Дүнгийн тодорхойлолт
 - Бүтээлийн жагсаалт
 - Хийж буй судалгааны ажлын товч, танилцуулга, ажлын төлөвлөгөө
 
Бакалаврын суралцагч:
- Нэр дэвшиж буй судлаачийн анкет /Татах/
 - Удирдагч суралцагч болон зөвлөх багшийн анкет, тодорхойлолт
 - Багийн танилцуулга
 - Тэтгэлгээр гүйцэтгэх судалгааны ажлын санал, төлөвлөгөө (сэдвийн хүрээнд гүйцэтгэх судалгааны зорилго, арга зүй, төлөвлөгөө гарах үр дүн, төсөв г.м) зэргийг хавсаргасан байна.
 
Материал хүлээн авах хаяг:
- Докторант, магистрант суралцагч: 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн12.00 цаг хүртэл
 - Бакалаврын суралцагч: 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 16.00 цаг хүртэл
 
Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргаж буй суралцагч дээрх бичиг баримтыг бүрдүүлэн МУИС-ийн Хичээлийн II байрны 109 тоот, Оюутан, төгсөгчийн хэлтэст хүргүүлнэ.
Мэдээлэл авах утас: 77307730-1514, n.altanzul@num.edu.mn

