Багшийн хөгжил, цахим сургалтын төв, Их Британи, Америк судлалын тэнхимтэй хамтран багш нарын өгүүлэл бичиж хэвлүүлэх хэрэгцээ шаардлагад үндэслэн Англи хэл дээр эрдэм шинжилгээний өгүүлэл бичих 12 цагийн “Academic English – Research Paper Writing” сургалтыг 2020 оны 11 дүгээр сарын 10-аас Номын сангийн 204 тоот танхимд зохион байгуулна.
Энэхүү сургалтыг дараах хоёр багш удирдан явуулна :
- ШУС, Их Британи, Америк судлалын тэнхимийн ахлах багш Б.Анхбаяр /Австралийн Флийндэрсийн Их Сургуульд англи хэлний заах аргазүйн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Судалгааны үндсэн чиглэл нь хэлний бодлого, хэл шинжлэл, англи хэлний боловсрол болон Академик англи хэл, IELTS, iBT Toefl зэрэг олон улсын шалгалтанд бэлтгэдэг туршлагатай/
- ШУС, Их Британи, Америк судлалын тэнхимийн эрхлэгч, дэд профессор, доктор М.Даариймаа /Австралийн Монашийн Их Сургуульд боловсрол судлалын чиглэлээр магистр, докторын зэрэг хамгаалсан. Түүний эрдэм шинжилгээ, cудалгааны ажлын чиглэлд боловсролын тэгш бус байдал, боловсролын социологи, өдөр тутмын амьдрал болон боловсролын орчин дахь цахим технологийн хэрэглээ, англи хэлний боловсрол зэрэг болно/
Сургалтын агуулга, хөтөлбөр
Session | Topics | Date | ||
Week 1
|
1 |
Degree of formality: Formal/Academic English;
Abstract nouns; Academic vocabulary |
2020.11.10
17.40 – 19.10 |
|
2 |
Formal/Academic English: Passive forms; reporting verbs | 2020.11.12
17.40 – 19.10 |
||
Week 2 |
3 |
Using HEDGING in Academic Writing; Paraphrasing | 2020.11.17
17.40 – 19.10 |
|
4 |
Constructing a research paper
Writing an abstract, introduction and conclusion |
2020.11.19
17.40 – 19.10 |
||
Week 3 |
5 |
|
2020.11.24
17.40 – 19.10 |
|
6 |
Revision and proofreading;
Lexical resources |
2020.12.01
17.40 – 19.10 |
Сургалт долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гаригт /2020.11.10 өдрөөс 12 сарын 01 -ний хооронд нийт 6 удаа/ зохион байгуулагдах тул багш нар хичээл семинар, сургалт бусад ажлуудаа зохицуулан оролцох боломж нөхцөлөө хангаж байж бүртгүүлэн, сургалтад оролцоно уу. Анги танхимын багтаамж, сургалтын чанар болон бусад зүйлсээс шалтгаалан бүртгүүлсэн дэс дарааллаар нь эхний 20 хүнийг сургалтад оролцуулна.
Сургалтад бүртгүүлэх багш нар дараах холбоосоор орж бүртгүүлнэ үү.
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfNNPlPr4nfNWF1W-6ZPTapyQutG_776Sh8ByTL6aS7NK-9aA/viewform
Лавлах утас: 77307730-1177
БАГШИЙН ХӨГЖИЛ, ЦАХИМ СУРГАЛТЫН ТӨВ