Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Төрийн удирдлагын хөтөлбөрийн магистрант, докторантуудын эрдэм шинжилгээний хурал нь “НИЙТИЙН УДИРДЛАГЫН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД: ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ” ерөнхий сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулагдлаа. Эрдэм шинжилгээний хурал нь магистрант, докторантуудын судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлэн, сайжруулах боломжийг олгосноор суралцагчдын судалгааны ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой.
Энэ удаагийн 2020-2021 оны хичээлийн жилийн намрын улирлын эрдэм шинжилгээний хурал цар тахлын улмаас цахим хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд илтгэлүүд нь академик, шинэлэг санаа агуулсан, судалгааны арга зүйн хүрээнд бүтээлч сэтгэлгээгээр хандсан нь тус эрдэм шинжилгээний хурлын онцлог байв.
- Тэргүүн байр: Удирдагч багш Проф.Др. Н.Бурмаа, магистрант Н.Бадамхатан, “Төрийн санхүүгийн тайлангийн цахим аудит”
- Дэд байр: Удирдагч багш Др. Г.Баасанжав, магистрант Г.Отгонбаяр, “Төрийн байгууллагын дотоод аудитын үйл ажиллагаанд тулгамдаж буй зарим асуудлууд”
- Гутгаар байр: Удирдагч багш Проф.Др. Н.Бурмаа, докторант Ч.Жавзанпагма, “Нутгийн удирдлагын байгууллагад чанарын удирдлагын тогтолцоог нэврүүлэхэд тулгамдаж буй асуудал”
сэдвээр тус тус шалгарлаа. Эрдэм шинжилгээний хуралд оролцсон нийт магистрант, докторантууддаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Нийтийн Удирдлагын Тэнхим