“Монгол хэл шинжлэл” сэдэвт магистрант, докторантын эрдэм шинжилгээний хурал боллоо

Share Button

2020 оны 12 дугаар сарын 4-нд Шинжлэх Ухааны Сургуулийн Хүмүүнлэгийн салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимээс Академич Ш.Лувсанванданы 110 жилийн ой, Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим үүсэн байгуулагдсаны 75 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд “Монгол хэл шинжлэл” сэдэвт магистрант, докторантын эрдэм шинжилгээний хурлаа онлайн хэлбэрээр зохион байгууллаа. 

Хуралд тус тэнхимийн докторант Ё.Мөнхбат “Монголын нууц товчоон” дахь `qarmaldusu` хэмээх үгийн утгыг нягтлах нь (манж-түнгүс хэлний баримтаар), докторант Чой Юүн Со Орчин цагийн монгол хэлний хэв нь дагавар уу, нөхцөл үү?”, докторант Н.Оюундарь Өгүүлбэрзүйн задлуур програмд зориулан монгол хэлний өгүүлбэрийн бүтцийг тэмдэглэх нь”, докторант М.Билгүүнчимэг “Жангарын туулийн хэлэнд холбогдох судалгааны тойм”, докторант Х.Бямбажав “Галдан бошогт хааны тамганы бичээсийг дахин уншиж тодруулах нь”, магистрант Б.Бадамханд “Монгол хэлний зүйл хуваасан толь бичгийн бүтцийн тухай” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ. Докторант Ё.Мөнхбат, Х.Бямбажав нар I, II байр эзэлж дурсгалын зүйлээр шагнуулав.

Онлайн хуралд илтгэл хэлэлцүүлсэн магистрант, докторантууд болон үнэтэй зөвлөгөө өгсөн профессор багш нар, хуралд оролцсон ахисан түвшний суралцагчдадаа талархал илэрхийлье.      

Хурал зохион байгуулагчид

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар