Ази Номхон Далайн Сансрын Хамтын Ажиллагааны Олон Улсын байгууллага (APSCO), Хятадын Шинжлэх Ухааны Академиийн Агаар Сансрын Мэдээлэл Судалгааны Хүрээлэн (CAS-AIR) нар хамтран Хятадын Бээжин хотод 2020 оны 11 сарын 16-27-ны хооронд “Зайнаас тандан судлалын мэдээлэл боловсруулалт, хотын хэрэглээ” сэдвийн хүрээнд богино хугацааны онлайн сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтыг CAS-AIR-ийн профессор Qingyan Meng өөрийн олон жилийн судалгаа, ОУ-д хэвлүүлсэн бүтээлүүдийн дэлгэрэнгүй танилцуулга хичээлүүдийг хийсэн бөгөөд дараах агуулгуудын хүрээнд хичээлийг заалаа.
- Хотын ногоон орон зайн тандан судалгаа
- Хотын дулааны орон зайн тандан судалгаа
- Хотын саарал тандан судалгаа
- Хотын чийгшлийн горим
- Хотын тогтвортой хөгжлийн судалгаа
Тус сургалтанд APSCO олон улсын байгууллагын гишүүн орнууд болох Азербейжан, Бангладеш, Хятад, Египет, Индонези, Иордан, Иран, Ливи, Монгол, Пакистан, Сенегал, Тайланд, Түрк зэрэг 13 оны 90 гаруй хүмүүс хамрагдсан. МУ-ын Засгийн газрын зорилтот ажлын хүрээнд өөрийн орны багш, мэргэжилтэн, судлаач, боловсон хүчнийг чадавхжуулах зорилгоор тогтмол олон улсын сургалтуудад хамруулдаг ба МУИС нь тус байгууллагатай 2013 оноос хойш маш ойр тасралтгүй хамтран ажиллаж байна. МУИС-ын Зайнаас тандан судлалын мэргэжлийн 2 багш, 4 магистрант, 5 бакалаврын түвшний оюутнуудыг тус сургалтанд хамруулж мэдлэг чадварыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүллээ.
Мэдээний эх сурвалж: http://www.apsco.int/html/comp1/content/NewsHighlights/2020-12-10/54-412-1.shtml
Шинжлэх Ухааны Сургууль,
Байгалийн Ухааны Салбар,
Газарзүйн тэнхим