МУИС-ийн Номын сан Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хүмүүжиж буй хүүхдүүдэд зориулж ном хандивлалаа

Share Button

МУИС-ийн номын сангийн хамт олон Хонхор тосгоны Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага буюу хуучнаар хүүхдийн 411-р хорих ангийн хүүхдүүдэд зориулж  “Унших эрхийг хүүхэд бүрд” уриатай номын хандив өргөлөө.

Тус үйл ажиллагааг ахлах номын санч Б.Эрдэнэбаяр санаачлан зохион байгуулж 160 ширхэг сурах бичиг болон уран зохиолын ном хандивласан болно. Энэхүү номын хандивт сэтгэлээсээ оролцсон  МУИС-ийн номын сангийн  хамт олон  болон Чингэлтэй дүүргийн 17-р сургуулийн З.Тунгалаг багштай 12А ангийн сурагчдад баярласан талархсанаа илэрхийлье.

Ном бол ертөнцийг харах цонх. Хүүхэд бүрд энэ цонхоор харах боломж олдож, тэдний нүд үргэлж аз жаргалаар бялхаж байг!

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар