Торгоны замын их сургуулиудын сүлжээ байгууллагаас зарласан эссэ бичлэгийн уралдаанд МУИС-ийн суралцагч тэргүүн байрт шалгарлаа

Share Button

МУИС нь Ази, Европ дахь 79 их, дээд сургуулийг нэгтгэсэн Торгоны замын их сургуулиудын сүлжээ байгууллага (Silk-road Universities Network, SUN)-ын удирдах зөвлөлийн гишүүнээр анх байгуулагдсан үеэс хойш буюу 2015 оноос сонгогдон ажиллаж байна. SUN байгууллага нь жил тутам гишүүн их, дээд сургуулиудын оюутнуудын дунд уран илтгэл, эссэ бичлэг болон гэрэл зургийн уралдааныг зохион байгуулдаг уламжлалтай билээ.

2020 оны эссэ бичлэгийн уралдаан -WRICOS 2020-д оролцсон МУИС-ийн Хот ба бүс нутаг төлөвлөлтийн магистрын хөтөлбөрийн оюутан Э.Ганчулуун “Торгоны замын Шашин, соёлын зөрчилдөөн” сэдэвт эссэ бичиж GRAND PRIZE шагналыг хүртжээ. Тэргүүн байрын шагналыг хүртсэн оюутан Э.Ганчулууныг МУИС-ийн захирал Б.Очирхуяг 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч баяр хүргэн, сурлагын өндөр амжилт хүслээ.

Э.Ганчулууны эссэг англи, монгол хэл дээр энд дарж уншина уу.

Оюутан залуус та бүхэнд сонордуулахад 2021 оны эссэ бичлэг болон гэрэл зургийн уралдаанд 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл материал хүлээн авж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг https://news.num.edu.mn/?p=82675 холбоосоос үзнэ үү.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар