Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ой, Монголын үндэсний уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 14 дүгээр зарлигаар МУИС-ийн нэр бүхий багш, ажилтнууд төрийн дээд одон медалиар шагнагдсаныг өнөөдөр гардуулан өгч, сар шинийн баярын өмнө шагналаа гардан авсан зарим багш, ажилтнуудад хүндэтгэл үзүүллээ.
Шагнал гардуулах үйл ажиллагааг нээж МУИС-ийн захирал Б.Очирхуяг үг хэлэхдээ “МУИС-ийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж, эрдэм түгээх үйлсэд өндөр амжилт гарган ажиллаж байгаа та бүхэнд чин сэтгэлээсээ баяр хүргэе. Их сургууль та бүхнээрээ бахархаж байна. Цаашид биднийгээ олон удаа баярлуулаарай” гээд амжилт хүсэв.
Төрийн одон медаль | ||
Овог | Нэр | Нэгж |
Гавьяат багш | ||
Должин | Баярсайхан | ХЗС-ийн Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, профессор |
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон | ||
Цэвээнсүрэн | Давхарбаяр | ХЗС-ийн Хувийн эрх зүйн тэнхимийн дэд профессор |
Даваа | Намжил | Бизнесийн сургуулийн санхүүгийн тэнхимийн зөвлөх профессор |
Алтан гадас одон | ||
Цогтсайхан | Болормаа | Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал |
Лувсандагва | Ганчимэг | ШУС-ийн ХУС-ын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэд профессор |
Болдбаатар | Гүнбилэг | ХЗС-ийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш |
Мөнхнасан | Дэлгэржав | ШУС-ийн НУС-ын Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч, профессор |
Мөнхдорж | Мөнхбат | ХЗС-ийн Нийтийн эрх зүйн тэнхимийн ахлах багш |
Довжид | Оюунтогтох | Хангамж үйлчилгээний газрын Барилгын инженер |
Гонгор | Уранчимэг | Ахмад ажилтан |
Сумъяа | Эрдэнэсүх | ШУС-ийн БУС-ын Газар зүйн тэнхимийн профессор |
Бямбаа | Энхцэцэг | ШУС-ийн НУС-ын Эдийн засгийн тэнхимийн дэд профессор |
Гончигжав | Юмчмаа | ШУС-ийн БУС-ын Газар зүйн тэнхимийн дэд профессор |
Дамбадаржаа | Янжинхорлоо | ХЗС-ийн Хувийн эрх зүйн тэнхимийн дэд профессор |
Хөдөлмөрийн хүндэт медаль | ||
Гарамханд | Бадамцэрэн | Байгаль-Эх лицей ахлах сургуулийн багш |
Батдорж | Батжаргал | ШУС-ийн Байгалийн ухааны салбар хариуцсан дэд захирал |
Цэрэнчимэд | Баярмаа | ШУС-ийн ХУС-ын Гадаад хэлний төвийн дэд профессор |
Дагийраазай | Нямдорж | ШУС-ийн ХУС-ын Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн ахлах багш |
Жамрсанжав | Энхбаяр | ХШУИС-ийн Хэрэглээний математикийн тэнхимийн дэд профессор |
Мапуда | Кунай | Ахмад ажилтан |