Австрийн Боловсрол, Шинжлэх ухааны яамны санхүүжилттэй Ernst Mach Grant -Eurasia-Pacific Uninet-ийн (хуучнаар Юнинетийн тэтгэлэг) докторын болон докторын дараах судалгааны судалгааны тэтгэлэг зарлагдлаа. МУИС болон Австрийн Юнинетийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд тус тэтгэлэгт МУИС-ийн 35 хүртэлх насны залуу судлаачид болон докторын оюутнууд материалаа илгээх боломжтой юм.
Тэтгэлэг олгох судалгааны чиглэлүүд:
- Байгалийн ухаан
- Техник, технологи
- Анагаах ухаан
- Хөдөө аж ахуй
- Нийгмийн ухаан
- Хүмүүнлэгийн ухаан
- Урлаг судлал
Тэтгэлгийн хугацаа:
- Докторант: 1-9 сар
- Докторын дараах судалгаа: 1-6 сар
Тэтгэлгийн хэмжээ: /Сар бүр олгох тэтгэлэг/
- Докторант: 1,050 евро
- Докторын дараах судалгаа: 1,150 евро
Байр, эрүүл мэндийн даатгал
- Байрны төлбөр сар бүр 250-600 евро
- Эрүүл мэндийн даатгалд сар бүр 55-200 евро
- Замын зардал
/Тэтгэлэг хүсэгч нь Европын холбооны гишүүн бус, хөгжиж буй улсын иргэн бол онгоцны зардалд 1000 хүртэлх евро олгоно./
Өргөдөл гаргагчид тавигдах шаардлага:
- МУИС-ийн докторын түвшний суралцагч байх эсвэл МУИС-д докторын дараах судалгаа хийж буй судлаач байх
- 35 хүртэлх настай байх (1985-10-01-ээс хойш төрсөн)
- Англи хэлний B2 эсвэл Герман хэлний C1 түвшний мэдлэгтэй байх
Бүрдүүлэх материал:
- Суралцаж буй сургуулийн профессор багшийн 2 тодорхойлох захидал (тус сургууль нь Eurasia-Pacific Uninet хөтөлбөрийн түнш байх ёстой бөгөөд Монголд байх 8 түнш байгууллагын нэг нь МУИС юм. https://typo3.oead.at/fileadmin/Dokumente/oead.at/ICM/EPU/2018_New_Update-Members_China_and_Mongolia.pdf холбоосоор нэвтэрч өөрийн байгууллагаа шалгана уу)
- Австрид хүлээн авах байгууллага дах зөвлөхийн зөвшөөрсөн маягт
- Хүчинтэй паспортны хуулбар
- Дипломын хуулбар (магистр эсвэл докторын диплом, Англи эсвэл герман хэлээр орчуулсан байх)
- Ажиллаж эсвэл суралцаж буй сургуулийн гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан нэгжийн албан ёсны тодорхойлох захидал
- Судалгааны төслийн санал (2-4 нүүр)
Материал хүлээн авах хугацаа: 2021 оны 3 дугаар сарын 15 хүртэл
Өргөдөл гаргах хаяг: https://www.scholarships.at/default.aspx холбоосоор нэвтэрч цахим өргөдөл гаргана.
Тэтгэлгийн бүрдүүлэх материалын сургуулийн албан ёсны тодорхойлолтыг Хамтын ажиллагааны хэлтсээс авна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор нэвтэрч https://grants.at/en/ үзнэ үү.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС