МУИС болон БНСУ-ын Данкүүк их сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд оюутан та бүхнийг 2021 оны хичээлийн жилийн намрын улиралд тус сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.
Шаардлага:
- МУИС-ийн бакалаврын 2, 3 дугаар түвшний идэвхтэй суралцаж буй оюутан байх
- Голч дүн 3.0 болон түүнээс дээш байх
- Англи эсвэл Солонгос хэлний дунд ба дундаас дээш мэдлэгтэй байх
Бүрдүүлэх материалууд:
- Албан ёсны дүнгийн хуулбар (англи хэл дээр тамга даруулсан байх)
- Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, тамга даруулсан байх)
- Багшийн тодорхойлох захидал (англи хэл дээр, багшийн гарын үсэг, холбогдох хаяг, тамгатай байх)
- Суралцах төлөвлөгөө (англи эсвэл солонгос хэл дээр шивсэн байх, 1-2 нүүр) татах
- 3.5*4.5 хэмжээтэй өнгөт цээж зураг файлаар
- Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа нь 1 жилээс дээш байх)
- Уушгины рентген зураг (X-ray) авахуулан, эмчийн тодорхойлолт хавсаргах (англи хэл дээр, эмчийн тамгатай байх)
Суралцах хөтөлбөр: Хөтөлбөрийн жагсаалт татах. Суралцах боломжтой хөтөлбөрийн дэлгэрэнгүй жагсаалтыг дараах линкээр холбогдон авна уу: http://www.dankook.ac.kr/en/web/international/courses-taught-in-english
Суралцах боломжтой хөтөлбөрийн жагсаалттай сайтар танилцан өөрийн сургалтын хөтөлбөрт нийцэж байгааг анхаарч үзэхийг зөвлөж байна.
Суралцах улирал: 1-2 улирал
Төлбөр: сургалтын төлбөрөөс чөлөөлж дотуур байр, амьжиргааны зардал болон бусад зардлыг оюутан өөрөө хариуцна.
Хамрагдах оюутны тоо: 15 оюутан
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2021 оны 4 дүгээр сарын 15-ны 15:00 цаг хүртэл. Бүрдүүлсэн материалуудаа нэг багц PDF файл (файлын хэмжээ 1-2Mb хэтрэхгүй, тод байх) болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ үү. Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn хаягаар урьдчилан холбогдож асууна уу. Бичиг баримтын эх хувийг цаг тохирон авчирч өгнө.
Өргөдөл гаргагч нь Данкүүк их сургуулийн online application болон бусад нэмэлт баримтыг их сургуулиас шаардсаны дагуу дахин бүрдүүлэн илгээхийг анхаарна уу.
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС