МУИС-ийн Хэрэглээний Математикийн тэнхимийн ахлах багш, доктор Д.Хонгорзул 2021 оны “OWSD-Elsevier Foundation Award” шагнал хүртлээ. WSD, Elsevier Foundation болон The World Academy of Sciences (TWAS) хамтран энэхүү шагналыг 2011 оноос хойш биологийн ухаан, инженер, технологийн ухаан болон байгалийн ухаан гэсэн гурван салбараас 3 жил бүр ээлжлэн 5 эрдэмтдийг сонгон шалгаруулж олгодог байна.
МУИС-ийн захирал Б.Очирхуяг өнөөдөр /2021.03.05/ доктор Д.Хонгорзулыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлж цаашдын эрдмийн ажилд нь амжилт хүссэн юм.
Энэхүү нэр хүндтэй шагналыг авсанд МУИС-ийн багш, ажилтнуудын нэрийн өмнөөс баяр хүргэж, цаашдын судалгаа шинжилгээ, сургалтын ажилд өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Шагналтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.