МУИС болон БНСУ-ын Дэгү их сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд оюутан та бүхнийг 2021 оны хичээлийн жилийн намрын улиралд тус сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.
Шаардлага:
- МУИС-ийн бакалаврын 2-3-р түвшний, 4-р түвшний төгсөх болзол хангаагүй идэвхтэй суралцаж буй оюутан байх
- Голч оноо 2.8 болон түүнээс дээш байх
- Англи эсвэл Солонгос хэлний дунд ба дундаас дээш мэдлэгтэй байх
Бүрдүүлэх материалууд:
- Application form Татах (англи хэл дээр бөглөх)
- Суралцах төлөвлөгөө (загварын дагуу англи эсвэл солонгос хэл дээр шивэх)
- Албан ёсны дүнгийн хуулбар (англи хэл дээр, тамга даруулсан байх)
- Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, тамга даруулсан байх)
- Тодорхойлох захидал (Англи эсвэл Солонгос хэл дээр, багшийн гарын үсэг, холбогдох хаяг, тамгатай байх)
- Англи эсвэл Солонгос хэлний батламж (байгаа бол)
- Хэлний батламж байхгүй бол Англи/Солонгос хэлний багшийн дундаас дээш мэдлэгтэйг баталсан тодорхойлох захидал
- 3*4 хэмжээтэй өнгөт цээж зураг файлаар (JPG форматтай)
- Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа нь 1 жилээс дээш байх)
- Уушгины рентген зураг (X-ray), эмчийн тодорхойлолт (англи хэл дээр, эмчийн тамгатай байх)
Суралцах боломжтой хөтөлбөрийн жагсаалт:
- Солонгос хэлний бэлтгэл хөтөлбөр
- Солонгос хэл дээрх Бакалаврын хөтөлбөрүүдийн жагсаалт татах
- Англи хэл дээрх Бакалаврын хөтөлбөрүүдийн жагсаалт:
Western culture and etiquette | 2 credit |
Gender and society | 2 credit |
Contemporary World Literature | 2 credit |
European History | 2 credit |
Contemporary International Relation | 2 credit |
English Debate | 2 credit |
Korean Culture and Etiquette | 2 credit |
Current Issues in Korean Society | 2 credit |
Cross Culture Communication | 2 credit |
Төлбөр: сургалтын төлбөрөөс чөлөөлж дотуур байр болон амьжиргааны зардлыг оюутан өөрөө хариуцна.
Суралцах хугацаа: 1-2 улирал
Хамрагдах оюутны тоо: 4 оюутан
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2021 оны 5 дугаар сарын 24-ний 15:00 цаг хүртэл. Бүрдүүлсэн бичиг баримтуудыг нэг багц PDF файл болгож, цээж зургийг JPG форматтай studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ үү. Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn хаягаар урьдчилан холбогдож асууна уу. Бичиг баримтын эх хувийг цаг тохирон авчирч өгнө.
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС