МУИС болон Тайваны Үндэсний Их Сургууль хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд оюутан та бүхнийг 2021 оны хичээлийн жилийн хаврын улиралд тус сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.
Шаардлага:
- МУИС-ийн бакалаврын түвшний, дор хаяж 1 улирал амжилттай суралцсан, төгсөх болзол хангаагүй, идэвхтэй суралцаж буй оюутан байх
- Ахисан түвшний төгсөх болзол хангаагүй идэвхтэй суралцаж буй оюутан байх
- Голч дүн 3.0 болон түүнээс дээш байх
- Англи хэлний B1 түвшинтэй байх эсвэл Хятад хэлний дунд ба дундаас дээш мэдлэгтэй байх
Бүрдүүлэх материалууд:
- Motivation letter /Statement of purpose буюу өөрийн танилцуулга, суралцах төлөвлөгөөг багтаасан эсээ (1 бүтэн нүүр англи эсвэл хятад хэл дээр шивсэн PDF file форматтай байх)
- Дүнгийн тодорхойлолт (англи хэл дээр, тамгатай байх)
- Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, тамгатай байх)
- Багшийн тодорхойлох захидал (англи хэл дээр, багшийн гарын үсэг, холбогдох хаягийг бичсэн байх, PDF file)
- Англи/Хятад хэлний батламж (байгаа бол)
- 45 x 35 mm хэмжээтэй өнгөт цээж зураг (JPEG format-тай байх)
- Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа нь 1 жилээс дээш байх)
Суралцах боломжтой хөтөлбөрийн жагсаалттай дараах линкээр орж танилцана уу: https://nol.ntu.edu.tw/nol/guest/index.php. Солилцооны оюутан хятад хэлний бэлтгэл хөтөлбөрт үнэ төлбөргүй хамрагдах боломжтой.
Сонгох боломжгүй хөтөлбөр, болон зарим тодорхой шаардлагатай хөтөлбөрүүд:
- Department of Anthropology – хятад хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх
- Бүх сургууль, тэнхимийн дадлагын ажил хийх боломжгүй
- Химийн тэнхимийн дадлага, лабораторийн хичээл судлах боломжгүй
- GMBA, EMBA, EiMBA ахисан түвшний хөтөлбөрүүд судлах боломжгүй
- Teaching education буюу Багшийн мэргэжлийн бүх хөтөлбөр сонгох боломжгүй
- School of Professional Education and Continuing Studies хөтөлбөрүүд сонгох боломжгүй
- Summer Session/College хөтөлбөрүүд сонгох боломжгүй
Зардал: Сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Байрны төлбөр, амьжиргааны зардал, эрүүл мэндийн даатгал болон бусад зардлыг оюутан өөрөө хариуцна.
Дотуур байр: 2021 онд оюутан солилцоо хөтөлбөрт хамрагдсан суралцагчид Тайваны Үндэсний их сургуулийн дотуур байранд байрлах боломжгүй.
Суралцах хугацаа: 1-2 улирал
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2021 оны 4 дүгээр сарын 01-ний 15:00 цаг хүртэл. Дутуу, алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл хүлээн авах хугацааг сунгахгүй тул тодруулах асуултыг studentaffairs@num.edu.mn хаягаар холбогдон урьдчилан лавлана уу.
Хаана: бүрдүүлсэн бичиг баримтыг нэг багц PDF file болгон studentaffairs@num.edu.mn хаяг руу илгээнэ. Бичиг баримтын эх хувийг цаг товлон хүлээн авна.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр орж авна уу: https://oia.ntu.edu.tw/en/apply-at-ntu/incoming-exchange-student/2021_2022_Admission/Overview
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС