Хурлын зохион байгуулалт: МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эрдэм шинжилгээний бага хурал”-ыг “бакалаврын оюутан” болон “магистрант, докторант” гэсэн хоёр түвшинд зохион байгуулна.
Хурлын тов, хэлбэр
Хэзээ:
- Магистрант, докторантын эрдэм шинжилгээний хурал 2021 оны 4-р сарын 19-ний өдөр 11:00 цагаас
 - Бакалаврын оюутны эрдэм шинжилгээний хурал 2021 оны 4-р сарын 9-ний өдөр 11:00 цагаас
 
Хурлын хэлбэр: Microsoft Teams платформ ашиглан цахимаар
Материал хүлээн авах
Бакалаврын суралцагчид: Хуралд оролцох оюутнууд 2021 оны 4-р сарын 8-ны өдрийн 14:00 цагаас өмнө бичсэн илтгэл, ID хаяг, утасны дугаарааmunguntsetseg69@yahoo.com и-мэйл хаягаар ирүүлнэ үү.
Ахисан түвшний суралцагчид: Хуралд оролцох оюутнууд 2021 оны 4-р сарын 16-ны өдрийн 14:00 цагаас өмнө бичсэн илтгэл, ID хаяг, утасны дугаарааmunguntsetseg69@yahoo.com и-мэйл хаягаар ирүүлнэ үү.
Илтгэлийн шаардлага:
- Илтгэлийн нүүр хуудас нь сургууль, тэнхим, сэдвийн нэр, удирдагч багшийн нэр (гарын үсэг), гүйцэтгэгч оюутны нэр, Улаанбаатар, 2021 он гэсэн бүтэцтэй байна.
 - Илтгэл тус бүрийн хэлэлцүүлэх хугацаа 5-8 минут байна.
 - Илтгэлийнхээ цахим хувилбарыг Microsoft Word программын paper size – A 4, margins:top 4 cm, bottom 3 cm, left 2.5 cm, right 2.5 cm хэмжээтэй, 5-8 хуудаснаас хэтрүүлэлгүй бичнэ үү. Үсгийн тэмдэгт нь Times New Roman (өндөр 12), мөр хоорондын зай 1.15 байна.
 - Илтгэлийг Microsoft Power Point (PPT) болон бусад программ ашиглан үзүүлэн хэлбэрээр бэлтгэнэ.
 
ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

