Монгол Улс АХБ-нд гишүүнээр элссэний 30 жилийн тэмдэглэлт ой энэ онд тохиож буйтай холбогдуулан тус банкнаас хамтран ажиллагч талуудын хамтаар түншлэлийн түүхээ эргэн харж, ололт амжилтаа бататган, хуримтлуулсан туршлага, сургамжаа хуваалцан,цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлох арга хэмжээнүүдийг бүтэн жилийн турш зохион байгуулахаар төлөвлөж байна.
Энэ хүрээнд АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газраас нийт бакалаврын түвшний оюутнуудын дунд “Түншлэлийн ач холбогдол миний нүдээр” сэдэвт шилдэг илтгэлийн уралдааныг зарлаж байна.
Тус уралдаанд МУИС-ийн оюутнууд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Loading...
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС