Нам Ян Жү Монгол боловсролыг дэмжих сангийн тэтгэлэг зарлагдлаа

Share Button

Тэтгэлгийн зорилго: Нам Ян Жү Монгол боловсролыг дэмжих сан нь Монголын ирээдүйг бүтээлцэхүйц МУИС-д суралцаж буй идэвхтэй, сурлага сайтай, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагчдыг дэмжих, хөгжүүлэх зорилготой.

Тэтгэлгийн сонгон шалгаруулалт: Сонгоншалгаруулалтыг МУИС хийж, шалгарсан суралцагчийн материалыг Нам Ян Жү Монгол боловсролыг дэмжихсанд илгээх болно.

Тэтгэлэгт хамруулах оюутны тоо: 2                          

Тэтгэлгийн шаардлага:

  1. МУИС-ийн Солонгос хэл судлалын хөтөлбөрөөр суралцаж буй бакалаврын түвшний идэвхтэй төлөвийн суралцагч байх
  2. Сурлагын голч дүн 3.0 болон түүнээс дээш байх
  3. Сургалтын төлбөрийн 12 багц цагтай тэнцэх хэмжээний тэтгэлэгт хамрагдсан тохиолдолд тэтгэлгийг давхардуулж олгохгүй

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:

  1. Хүсэлт гаргах анкет /татах/
  2. Амжилтыг гэрчлэх бичиг баримтын хуулбарууд /ахлах сургуулийн төгсөх жилийн болон оюутан байх үеийн амжилт/
  3. Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатайгтодорхойлсон холбогдох баримтыг илгээвэл давуу тал болно

Материал хүлээн авах  хугацаа: 2021 оны 05 дугаар сарын 12-ны 12.00 цаг хүртэл Сиси системээр бүртгүүлж, тэтгэлгийн бүрдүүлэх бичиг баримтыг илгээнэ.

77307730-1514, n.altanzul@num.edu.mn

Оюутан, төгсөгчийн хэлтэс                    

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар