“Өглөөний марафон” челленжийг амжилттай зохион байгууллаа

Share Button

МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтэс болон NUM VOLUNTEER клуб хамтран “Өглөөний марафон” челленжийг амжилттай зохион байгууллаа. Уг челленжид МУИС-ийн бакалаврын түвшний 134 оюутан бүртгүүлсэн бөгөөд 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр баг бүр 3 гишүүнтэй 38 багийн бүрэлдэхүүнтэй эхэлснээр 21 хоногийн турш 3 үе шаттайгаар хасагдах журмаар зохион байгуулагдлаа. 

Эхний долоо хоногийн сүүлийн өдөр бүх оролцогчид нээлттэй уулзалт хийж танилцах уулзалт хийв. 6 баг хасагдаж 32 баг цааш тэмцээнийг үргэлжлүүлсэн юм. 

2 дахь долоо хоногийн сүүлийн өдөр бүх оролцогчид мөн нээлттэй уулзалт хийж номын хэлэлцүүлэг хийж 8 багийн 15 гишүүн хасагдаж цааш 6 оролцогч тэмцээнээ үргэлжлүүллээ.

3 дахь долоо хоногт хувийн оноо болон багийн оноогоор жагсааж шилдэг 10 багийг шалгаруулсан бөгөөд сүүлийн өдөр нээлттэй уулзалт хийж зохион байгуулалтын багаас өгөгдсөн сэдвийн дагуу илтгэл бэлтгэн хэлэлцүүлсэн.

Тэмцээний эцсийн шалгаруулалтыг 21 хоногийн турш цуглуулсан оноо болон илтгэлийн дүнгийн нийлбэрээр гаргасан юм.

Багийн дүнгээр:

1-р байранд 2-р баг

Багийн гишүүд:

  • Г.Саранцэцэг ШУС 1-р түвшин
  • Д.Нарандулам ШУС 1-р түвшин
  • Б.Гүндэгмаа- ШУС 1-р түвшин

2-р байранд 7-р баг

Багийн гишүүд:

  • Д.Бямбажаргал ШУС 2-р түвшин
  • П.Нармандах ШУС 2-р түвшин
  • М.Маралмаа ШУС 2-р түвшин

3-р байранд 32-р баг

Багийн гишүүд:

  • Д.Адъяадолжин БС 3-р түвшин
  • М.Үүрийнтуяа БС 3-р түвшин
  • Х.Номин-Эрдэнэ БС 3-р түвшин

Хувийн дүнгээр:

1-р байранд

  • 7-р багийн гишүүн М.Маралмаа ШУС 2-р түвшин

2-р байранд

  • 2-р багийн Г.Саранцэцэг  ШУС 1-р түвшин

3-р байранд

  • 7-р багийн гишүүн Д.Бямбажаргал ШУС 2-р түвшин
  • 34-р багийн гишүүн Л.Өлзийжаргал БС 2-р түвшин

Бүтээлч оролцогч:

  • 36-р багийн Б.Намуун ШУС 3-р түвшин тус тус шалгарсан болно.

 

Оюутан, төгсөгчийн хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар