Төрийн дээд одон хүртсэн МУИС-ийн багш нарт хүндэтгэл үзүүллээ

Share Button

Тулгар төрийн 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган Боловсрол, шинжлэх ухааны салбарт олон жил үр бүтээлтэй ажиллан амжилт, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн МУИС-ийн зарим багшийг төрийн дээд одонгоор шагнажээ. 

Өнөөдөр /2021.06.04/ МУИС-ийн захирал Б.Очирхуяг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан МУИС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн профессор О.Мөнхбат, МУИС-ийн Түүхийн тэнхимийн дэд профессор Д.Дашдулам, МУИС-ийн Нийтийн удирдлагын тэнхимийн профессор Н.Бурмаа, МУИС-ийн Газарзүйн тэнхимийн профессор П.Мягмарцэрэн, Алтангадас одон хүртсэн МУИС-ийн Биологийн тэнхимийн дэд профессор Б.Очирхуяг, МУИС-ийн Биологийн тэнхимийн дэд профессор Ж.Хулан, МУИС-ийн улс төр судлалын тэнхимийн гэрээт дэд профессор С.Мөнхбат, МУИС-ийн Химийн тэнхимийн профессор О.Болормаа нарт хүндэтгэл үзүүлэн хүлээн авч уулзлаа.

Түүнчлэн Алтангадас одонгоор шагнагдсан МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн ахлах багш С.Бямбадоржид одонг гардуулж ажлын амжилт хүсэв.

Төрийн дээд одонгоор шагнуулсан эрхэм багш нартаа аз жаргал, эрүүл энхийн ерөөл дэвшүүлье.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар