Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жил, Орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган Боловсрол, шинжлэх ухааны салбарт олон жил үр бүтээлтэй ажиллан амжилт, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтсийн Боловсролын зээлийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ц.Бямбасүрэнг төрийн дээд Алтангадас одонгоор шагнажээ.
Өнөөдөр /2021.06.14/ МУИС-ийн захирал Б.Очирхуяг төрийн дээд Алтангадас одонг гардуулж цаашдын ажилд нь амжилт хүслээ.