АЖЛЫН БАЙРНЫ НЭР:
МОНГОЛ ХЭЛ СОЁЛЫН СУРГУУЛЬ–д Төгсөлтийн дараах сургалт хариуцсан арга зүйч орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж байна.
ТАВИГДАХ ҮНДСЭН ШААРДЛАГА:
– Нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиглэлээр бакалавраас дээш зэрэгтэй
– Харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай
– Эрдэм шинжилгээний ажилд сонирхолтой, гадаад хэлний зохих мэдлэгтэй
– Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
– Монгол хэл, бичгээр зөв найруулж бичих чадвартай
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
– Төрийн албан хаагчийн анкет
– Цээж зураг 2 хувь
– Боловсролын болон эрдмийн зэрэг, цолны диплом, үнэмлэхийг нотариатаар баталгаажуулсан хуулбар
– Иргэний үнэмлэх, түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар
– Ажил байдлын тодорхойлолт
– Гэмт хэрэгт холбогдож байгаагүй тухай Цагдаагийн байгууллагын тодорхойлолт
– Бүртгэлийн хураамж 5000 төгрөг
БҮРТГЭЛ: 2012 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 02-ний өдрийн 09.00-18.00 цагийн хооронд Хичээлийн I байрны 201 тоот өрөөнд бүртгэнэ.
Харилцах утас: 77307730-1116