МУИС | Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн 2020 оны мөшгих судалгааны тайлан хэвлэгдлээ

Share Button

Оюутан, төгсөгчийн хэлтэс нь 2018 оноос хойш МУИС төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн мөшгих судалгааг жил бүр хийж, тайланг хэвлүүлэн алба нэгж, тэнхимүүдэд хүргүүлдэг билээ. Мөн 2019 оноос “Ажил олгогчдын сэтгэл ханамжийн судалгаа”, 2020 оноос “Төгсөх түвшний суралцагчдын сэтгэл ханамжийн судалгаа”-г хийж тайлан хэвлүүлж гаргадаг болсон.

Энэ удаад Оюутан, төгсөгчийн хэлтэс нь 3 төрлийн судалгааны тайланг бэлэн болгож тэнхим, нэгжүүдэд хүргүүлэхэд бэлэн боллоо. 

Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн мөшгих судалгаа

Энэ удаагийн судалгаанд 2019 оны хичээлийн жилд төгссөн 1904 оюутнаас 800 оюутныг (нийт оюутны 35%)хамруулж, тэдгээрийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, хувь хэмжээг тодорхойлсон.

Тус судалгааны үндсэн зорилго нь төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, эрхэлж буй ажлын төрөл хэлбэр, ажилд ороход нөлөөлсөн хүчин зүйлс, ажил эрхлэхгүй байгаа бол үндсэн шалтгааныг тодорхойлж, төгсөгчдийн сэтгэл ханамж, их сургуулиас оюутанд үзүүлж буй үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн дүгнэлт, зөвлөмж гаргахад чиглэдсэн.

Ажил олгогчдын сэтгэл ханамжийн судалгаа

Энэ удаагийн судалгааг хийхдээ 2019 онд Төгсөгчдийн мөшгих судалгааны үр дүн, мэдээлэлд үндэслэн, 90 ажил олгогчдоос мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийсэн.

Судалгааны үндсэн зорилго нь МУИС-ийг төгсөгчдийн мэдлэг, ур чадварыг ажил олгогчдын санал бодолд тулгуурлан үнэлж, эрхэлж буй ажлын онцлог, ажлын орчин нөхцөл, шалтгааныг тодорхойлж, энэхүү мэдээлэлд үндэслэн их сургуулийг төгсөгчдийн мэргэжлийн чиг баримжаа, ерөнхий ур чадварыг сайжруулах талаар дүгнэлт, зөвлөмж гаргахад чиглэгдсэн.

Төгсөх түвшний суралцагчдын сэтгэл ханамжийн судалгаа

2020 онд суралцаж байсан МУИС-ийн төгсөх түвшний суралцагчдаас анх удаа Төгсөх түвшний суралцагчдынсэтгэл ханамжийн судалгаа”-г авч тайланг бичлээ. Энэудаагийн судалгааг хийхдээ 2020 онд төгсөх түвшний нийт 585 суралцагчийг хамруулан мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийсэн.

Судалгааны гол зорилго нь төгсөх түвшинд суралцаж буй суралцагчдаас өөрийн эзэмшиж буй мэргэжлийн ур чадвар, зөөлөн чадвар, ажлын байрны бэлтгэл, дадлагын ажлын чанар, мэргэжлийн багшийн ур чадвар болон сургалтын орчин нөхцөлийн чанар, хүртээмжийн асуудалд өгч буй үнэлгээ, сэтгэл ханамжийг тодорхойлж, дүгнэлт зөвлөмж гаргахад чиглэсэн болно.

Тайлангийн үр дүнг судалгааны ажилд эх сурвалжаар ашиглаж болно.

Судалгаанд хамтран ажилласан багш, судлаач оюутнуудад талархал илэрхийлье.


ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар