Унгарын Өтвөш Лорандын нэрэмжит их сургуулийн (Eötvös Loránd University, ELTE) багш болон оюутан солилцооны Erasmus+ тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна 

Share Button

Европын холбооны санхүүжилттэй Эрасмус плас (Erasmus+)  хөтөлбөрийн хүрээнд Унгар улсын Өтвөш Лорандын нэрэмжит их сургуульд 2021-2022 оны хичээлийн жилийн хаврын улирлын хэл шинжлэл, гадаад хэлний чиглэлийн профессор, багш (2 хүн) болон ахисан түвшний оюутан (2 хүн) солилцооны бүрэн тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад урьж байна.

Хөтөлбөрт хүсэлт гаргагч нь МУИС-ийн ахисан түвшний оюутан эвсэл багш, профессор байх ёстой бөгөөд Хамтын ажиллагааны хэлтсээр (Erasmus Code: Ulaanbaatar) дамжуулан хүсэлт гаргана. 

Солилцооны хөтөлбөр нь замын зардал болон амьжиргааны тэтгэлэг олгоно.  

Оюутан солилцоо: 

Тавигдах шаардлага:  

  • Англи эсвэл Мажар хэлний багадаа В2 түвшний мэдлэгтэй байх 
  • МУИС-д хэл шинжлэл, гадаад хэлний чиглэлээр идэвхтэй сурч буй магистр эсвэл докторын хөтөлбөрийн оюутан байх 
  • Өтвөш Лорандын нэрэмжит их сургуульд 2021-2022 оны хаврын улиралд буюу 5 сарын хугацаанд очиж суралцах боломжтой байх 

Бүрдүүлэх материал (англи хэл дээр): 

  • Товч танилцуулга/ CV (https://europass.cedefop.europa.eu/en/documents/curriculum-vitae/templates-instructions.iehtml Europass загварыг ашиглана уу) 
  • Оюутны тодорхойлолт 
  • Дипломын хуулбар, дүнгийн тодорхойлолтын хамт 
  • Хэлний мэдлэгийг тодорхойлох батламж (багадаа IELTS 5.5, TOEFL 86 болон үүнтэй дүйцэхүйц оноотой байх) 
  • Хүчинтэй гадаад паспортын хуулбар 
  • Суралцах сонирхлоо илэрхийлсэн захидал (хэрэв докторын хөтөлбөрийн оюутан бол судалгааны төлөвлөгөө) 

Профессор, багш солилцоо 

Тавигдах шаардлага:  

  • Англи эсвэл Мажар хэлний багадаа C1 түвшний мэдлэгтэй байх 
  • МУИС-д хэл шинжлэл, гадаад хэлний чиглэлээр ажилладаг үндсэн багш байх 
  • Өтвөш Лорандын нэрэмжит их сургуульд 2022 оны 7 дугаар сарын 31-ны өдрөөс өмнө очиж 14 хоног солилцоогоор ажиллах боломжтой байх 

Бүрдүүлэх материал (англи хэл дээр): 

  • Мэргэжлийн танилцуулга/ CV  
  • Ажлын тодорхойлолт 
  • Хүчинтэй паспортын хуулбар 
  • Солилцоогоор ажиллах ажлын төлөвлөгөө 

Хүсэлт хүлээн авах хугацаа:  2021 оны 10 дугаар сарын 13 өдөр хүртэл 

Товлогдсон хугацаанд багтаан холбогдох материалын хуулбарыг англи хэл дээр PDF нэг файл болгон  Хамтын ажиллагааны хэлтсийн int_rel@num.edu.mn цахим хаягаар явуулна. Хугацаа хоцорсон материал хүлээн авахгүй. 

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.elte.hu/en/incoming-mobility/erasmus холбоосоор нэвтэрч үзнэ үү. 

Унгарын Өтвөш Лорандын нэрэмжит их сургуулийн мэдээлэлтэй https://www.elte.hu/en/  холбоосоор нэвтэрч танилцана уу.  

 

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар