ИТДТ, ХШУИС-ийн Хими, биологийн инженерчлэлийн тэнхим хамтран “Оюуны өмч” сургалтыг 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтад “МУИС-ийн оюуны өмчийн талаар баримтлах бодлого, Оюуны өмчийн төрөл, ангилал” сэдвээр ИТДТ-ийн ахлах мэргэжилтэн, Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагвасүрэн, “Хими, биологийн инженерчлэлийн салбарт патентийн мэдээлэлд хайлт хийх, Шинэ бүтээлийн мэдүүлгийн тодорхойлолт, томъёолол бичихэд анхаарах зүйлс” сэдвээр ОӨГ-ийн Шинэ бүтээлийн ахлах шинжээч, ТИСК хөтөлбөрийн зохицуулагч Б.Одгэрэл нар сургалт орлоо.
Сургалтад тус тэнхимийн залуу багш, судлаачид оролцож хими, биологийн инженерчлэлийн салбарт оюуны өмчийн асуудал, патент мэдүүлэхэд анхаарах зүйлсийн талаар асуулт, хариулт өрнүүллээ.
Инноваци, технологи дамжуулах төв