“ЭРЭЛ-ШИЙДЭЛ 2021” оюутны эрдэм шинжилгээний бага хуралд урьж байна

Share Button
МУИС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимээс  ЭРЭЛ-ШИЙДЭЛ 2021 Оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг Монголын нийгмийн ухааны их дээд сургуулиудын дунд 18 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулах гэж байна. Манай хуралд МУИС, АШУИС, ШУТИС, МУБИС, ХСИС, СЭЗДС, Идэр, Газарчин, Отгонтэнгэр их сургууль, Их Засаг Хууль зүйн сургууль, Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургууль зэрэг олон сургуулийн оюутнууд идэвхтэй оролцдог билээ. Зөвхөн өнгөрсөн жилд л гэхэд уг бага хурлын анхан шатны шалгаруулалтад 33 орчим илтгэл ирүүлж улмаар хоёр үе шаттай шалгаруулалт хийж 16 илтгэлийг сонсож шилдэг илтгэлүүдийг шалгаруулсан.

Шинийг эрэлхийлж, өөрийгөө сорих хүсэлтэй оюутан, залуус бүрд манай Эрдэм Шинжилгээний Хурал маань нээлттэй. Тиймээс та бүхнийг энэ жилийн хуралд идэвхтэй оролцож өөрийгөө сорьж үзэхийг урьж байна.
Та илтгэлээ илгээх бол дараах линкээр орж илгээнэ үү. https://forms.gle/fHJg5UAukeBdV6HX6
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар