Оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн картыг 2021-2022 оны хичээлийн жилд хөнгөлөлттэй зорчих U-Money картын нэмэлт захиалга авч эхэллээ.
ШИНЭЭР ЗАХИАЛАХ
Хугацаа: 2021.10.11-10.25-ны өдрийн хооронд хичээлийн 2-р байрны 110 тоотод хүлээн авна.
Бүрдүүлэх бичиг баримт:
- Маягт татаж бөглөн доорх бичиг баримтын хамт өгөх /ЭНД ДАРЖ ТАТНА УУ./
- Иргэний үнэмлэхний хуулбар / 2 талдаа зайтай гол хэсэгт канондах /
- Улаанбаатарт оршин суугаа газрын тодорхойлолт
- Картын төлбөр төлсөн баримт /банкаар төлж баримтыг авчрах /
Хүлээн авсан данс: Худалдаа хөгжлийн банкны 475 014 869
Данс эзэмшигч: Улаанбаатар Смарт карт ХХК
Картын төлбөр: 3600 төгрөг
Гүйлгээний утга: Регистрийн дугаараа бичих
Лавлах: Нийслэлийн Боловсролын газар: 70113039
Жич:
- Өмнө нь карт авч байсан бөгөөд хаяж гэмтээсэн тохиолдолд шинэ захиалгад материалаа өгөхгүй.
- Өөр сургуулиас шилжиж ирсэн бөгөөд тус сургуулиасаа карт авч байсан тохиолдолд шинээр захиалгад материал өгөхгүй.
Дээрх тохиолдолд карт авахаар бол дараах цэгүүдэд хандаж картаа авч сунгалтанд оруулна уу. Үүнд:
- Дүнжингарав Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
- Драгон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
- Мишээл экспо Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
- 6 буудал/Оргил Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
- Баянгол/3.4-р хороолол Имарт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
- Баянхошуу дэд төв Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд хандана уу.
СУНГАЛТ ХИЙЛГЭХ
Хугацаа: 2021.10.28 өдрийг хүртэл явагдана.
Бүрдүүлэх бичиг баримт:
- Цахим карт сунгалтын маягт бөглөсөн байна. /google/ https://docs.google.com/forms/d/1b3joQLihpx7-PXJ5iMQnhMQSJTLS7-bFQyalRYnI0pA/edit
- Картын сунгалтын төлбөр 1000 төгрөг. Дансанд шилжүүлсэн байна.
Хүлээн авсан данс: Худалдаа хөгжлийн банкны 475 016 875
Данс эзэмшигч: Улаанбаатар Смарт карт ХХК
Гүйлгээний утга: Утасны дугаар + U Money картын дугаараа бичих
Жич: Онлайн банкны үйлчилгээгээр шилжүүлэх боломжтой.
Лавлах утас: 78100200
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС