Швейцарын хөгжлийн агентлаг болон “Зориг сан”-гаас дотоодын их, дээд сургуулиудын оюутан залуучуудын дунд жил бүр тэтэгэлэгт хөтөлбөр зарладаг билээ. Энэ жилийн тэтгэлэгт хөтөлбөрт нийт 810 оюутан материалаа ирүүлснээс 70 оюутан шалгарч энэ сарын 31-ний өдөр батламжаа гардан авлаа. Батламж гардуулах ёслолын үйл ажиллагаанд Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун, Швейцарын хөгжлийн агентлагийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Фелман болон МУИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал Р.Ринчинбазар нар оролцлоо.
Шалгарсан оюутнуудыг мэргэжлийн чиглэлээр нь ангилж үзвэл санхүү ,эдийн засгийн чиглэлээр сурч байгаа 15, нийгэм, хууль эрх зүйн чиглэлийн 14, геологи уул уурхайн 4, анагаах ухааны чиглэлийн 15, хэл уран зохиолын чиглэлээр суралцаж буй 8, инженерийн чиглэлээр 6, бусад чиглэлээр суралцаж буй 15 оюутан тус тус шалгарчээ. Мөн эдгээр 70 оюутныг орон нутгийн харъяалалаар нь авч үзвэл хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод ирж суралцаж буй 34 оюутан, хотын 36 оюутан байгаа юм. Тэтгэлэгт хөтөлбөрийн нэг онцлог нь тэтгэлэгт хамрагдсан оюутнууд нийгэмд тустай бичил төслүүд санаачлан боловсруулж төслийнхөө хэрэгжилтэнд гар бие оролцох юм байна.