Монгол Улсын Ерөнхий сайд дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдаж буй МУИС-ийн оюутнуудтай уулзлаа

Share Button
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ковид 19-ийн эсрэг дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдаж буй МУИС-ийн оюутнуудтай уулзлаа. МУИС-ийн багш, ажилтан, оюутнуудыг дархлаа сэргээх нэмэлт тунд хамруулах зорилготой явуулын цэг хоёр өдөр МУИС-д ажиллаж байгаа юм.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Вакцины 3-р тундаа хамрагдаж байгаа оюутан залуусдаа талархал илэрхийлье. Та бүхэн дан ганц өөрийнхөө эрүүл мэндийн төлөө бус найз нөхдүүд, эргэн тойрныхоо хүмүүсийн эрүүл мэндийн төлөө 3-р тундаа хамрагдаж байгаа юм. Хичээл, сургалтын үйл ажиллагаа танхимаар хослон орж байгаа нь вакцины үр нөлөө” гээд оюутан залуусыг дархлаа сэргээх нэмэлт тундаа идэвхтэй хамрагдахыг уриалав.
Монгол Улсын Ерөнхий сайд дархлаажуулалтын цэгт ажиллах үеэрээ дархлаа сэргээх 3-р тунд хамрагдсан оюутнуудад “Алсын хараа 2050” номыг гардуулан өгч, амжилт хүслээ. МУИС-ийн оюутнуудын зүгээс хичээл, сургалтын үйл ажиллагааг 100 хувь танхимаар оруулах боломжийг бүрдүүлэх чухал алхмын нэг дархлаа сэргээх нэмэлт 3-р тунд хамрагдах бололцоог бүрдүүлж сургууль дээр явуулын цэг ажиллуулж буйд талархлаа илэрхийлэхийн зэрэгцээ оюутан залуусыг вакциндаа хамрагдахыг уриалав.
Өнөөдөр 20.00 цаг хүртэл МУИС-ийн багш, ажилтан, оюутнууд МУИС-ийн Номын сангийн 203 тоот танхимд дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдах боломжтой.
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар